CIA академи нь Филиппин улсын аялал жуулчлалын бүс үзэсгэлэнт Себү хотод байрладаг. 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа англи хэлний тэргүүлэх сургуулиудын нэг юм. Мэргэжлийн чадварлаг багш нартай, суралцах ая тухтай орчныг бүрдүүлсэн.


Даваа гараг бүр шинэ элсэлтээ авдаг бөгөөд ирсэн бүх оюутнуудаас англи хэлний түвшин тогтоох шалгалтыг авч, зөвхөн өөрт нь зориулсан хичээлийн тусгай хөтөлбөр боловсруулж өгнө.
СIA академид Япон, Солонгос, Хятад, Тайвань, Вьетнам, Араб, Монгол, Орос улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ нь та өөр орны олон найз нөхөдтэй болох, тэдний соёлоос суралцах боломжийг давхар олгоно.

CIA академи оюутнуудаа хөгжүүлэхийн тулд 7 хоног бүр Зумба бүжгийн сургалт, Дууны тэмцээн, Сайн дурын ажил, болон бусдадаа урам өгөх лекц зэрэг активити арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР: ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ, БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ, IELTS, TOEIC, ХҮҮХДИЙН ХӨТӨЛБӨР, ГЭР БҮЛИЙН ХӨТӨЛБӨР.
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ: 1 БАГШ+1 СУРАГЧ,

ГРУПП СУРГАЛТ: ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДТАЙ ХАМТ ХИЧЭЭЛИЙГ МАШ СОНИРХОЛТОЙ АРГААР ЯВУУЛНА.

Гэрээсээ хол байгаа хүмүүсийн хувьд хоол маш чухал. Бид витаминлаг, тэжээллэг хоол хүнсээр хангадаг бөгөөд олон орны өөр өөр үндэстнүүдэд зориулсан маш олон, шинэ хоолны санаануудыг Menu-ндээ тусгаж өгсөн.

CIA АКАДЕМИЙН МОНГОЛ ОЮУТНЫ НЭГ ӨДӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ
CIA академийн Монгол төлөөлөгчтэй шууд холбогдох

One thought on “Филиппинд англи хэл сурцгаая! CIA АКАДЕМИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА”