Ерөнхий мэдээлэл
- IELTS гэдэг нь International English Language Testing System гэсэн үгний товчлол бөгөөд Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм.
- Тус шалгалт нь Академик болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй:
Ерөнхий IELTS-ийн шалгалт
Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий EILTS-ийн шалгалтыг өгдөг.
Академик IELTS-ийн шалгалт
Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.
- Академиз IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөг. Мөн АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.
- IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.
Шалгалтын хэлбэр, бүтэц зохион байгуулалт
Шалгалтын хэлбэр IELTS-ийн шалгалт нь унших, сонсох, ярих бичих гэсэн 4 хэсэгтэй ба 3 цаг орчим үргэлжилдэг. Сонсох, унших, бичих хэсгүүд дундаа завсарлагаа байдаггүй шууд үргэлжилдэг. Шалгалтыг үргэлж ийм дарааллаар авдаг. Харин ярианы шалгалтыг тухайн шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагын хуваариас хамааран тухайн шалгалт болох өдөртөө эсвэл долоо хоногийн өмнө юм уу, долоо хоногийн дараа авдаг.Ерөнхий болон Академик шалгалтын сонсох ярих дасгал ижил байх ба харин унших, бичих дасгалууд агуулгын хувьд өөр байдаг.
Шалгалтын бүтэц
| Хэсэг | Хугацаа | Даалгавар | |
| Сонсгол | 40 минут | 4 харилцан яриа | Харилцан яриа нь хөнгөнөөс хүнд рүү шилждэг |
| Уншлага | 60 минут | 30 текст, 40 асуулт | Академик IELTS-ийн шалгалтын хувьд 3 хэсгээс бүрдсэн, 3 текст тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай ба нийт 40 асуултад хариулна.Ерөнхий IELTS-ийн шалгалтын унших дасгал нь 3 хэсэгтэй, текстүүд энгийн богинохон байдаг тул хэмжээнээсээ шалтгаалаад 3-5 унших тексттэй байна. |
| Бичиг | 60 минут | 2 даалгавар (график + эссэ) | Академик IELTS-ийн шалгалтын бичих хэсэг нь 2 даалгавартай Эхний дасгал нь өгөгдсөн диаграм, график, хүснэгтийн мэдээллийг тайлбарлах. Хоёрдугаарт асуудал дэвшүүлсэн эссэ бичих даалгавар байдаг.Ерөнхий IELTS-ийн шалгалт мөн 2 даалгавартай. Үүнд: 1. Өгөгдсөн сэдвийн дагуу тайлбар эсвэл захидал бичих. 2. Эссэ бичих |
| Яриа | Ойролцоогоор 15 минут | 3 хэсгээс бүрдсэн ганцаарчилсан ярилцлага | Ярианы шалгалт нь 3 хэсгээс бүрддэг.Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, цөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултуудыг асуудаг.Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картаас аль нэгийг нь сугалан тухайн сэдвийн дагуу 1 минут бэлдээд ярина.Гурав дахь хэсэгт өмнөх хоёрдугаар хэсэгт ярьсан сэдвээ хураангуйлан гол санааг дүгнэж ярьдаг. |
Шалгалтын оноо ба оноог тооцох журам
Шалгалтын оноо
IELTS-ийн шалгалтын хэсэг тус бүр нь 9.0 хүртэлх оноогоор дүгнэгддэг бөгөөд эдгээрийн нийлбэийн дунджаар шалгалтын үндсэн оноог тооцож гаргадаг. Оноог тооцохдоо бүхэл оноогоор (жишээ нь: 5.0, 6.0, 7.0 гэх мэт) эсвэл хагас оноогоор тооцдог (жишээ нь: 5.5, 6.5, 7.5 гэх мэт).
Оноог тооцох журам
Оноог тооцохдоо 0,5-аар тоймлон тооцдог. Хэрвээ шалгалтанд оролцогчийн оноо 0.25 байвал -0.5 оноо, 0.75 байвал- 1 оноо авсан гэж тооцно гэсэн үг юм.
Жишээлбэл: Шалгалтанд оролцогч сонсох даалгавар дээр 6.5, унших даалгавар дээр 6.5, бичих даалгавар дээр 5.0, ярих шалгалтанд 7.0 оноо авсан гэж үзвэл энэ дөрвөн онооны нийлбэрийг 4-т хувааснаар таны үндсэн оноо гарна. (6.5+6.5+5.5+7.0=25 24)
Шалгалт үргэлжлэх хугацаа
IELTS-ийн шалгалт нь унших, сонсох, ярих бичих гэсэн 4 хэсэгтэй ба 3 цаг орчим үргэлжилдэг. Сонсох, унших, бичих хэсгүүд дундаа завсарлагаа байдаггүй шууд үргэлжилдэг. Харин ярианы шалгалтыг тухайн шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагын хуваариас хамааран тухайн шалгалт болох өдөрөө юм уу долоо хоногийн өмнө эсвэл, долоо хоногийн дараа авдаг.
ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ
Сүүлийн үед англи хэлээр ярьдаггүй Солонгос, Япон, Хятад, Тайвань, Вьетнам, Орос, Монгол, Араб зэрэг олон орны залуус хямд зардлаар, богино хугацаанд, ганцаарчилсан багшаар англи хэл заалгуулахаар Филиппин улсад 7 хоног бүр ирж суралцсаар байна. Тэд энд суралцахын хажуугаар үзэсгэлэнт далайн эрэг, арлаар аялан цагийг үр бүтээлтэй, амьдралын марташгүй дурсамжаа бүтээсээр байна.
Тэд хүссэнд IELTS, TOEFL оноогоо эндээс авчихаад цаашаа үргэлжлүүлэн Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаар явцгааж байна.
эх сурвалж: jet school
Англи хэл бол Дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр юм.
CIA-CEBU INTERNATIONAL ACADEMY

Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академид чанартай сургалтаар, хямд зардлаар, ганцаарчилсан багшаар англи хэл сурахыг урьж байна. CIA академи дээр Монгол менежер ажилладаг учир та ганцаараа, мэдэхгүй, хэцүү байх боловуу гэж айх зүйлгүй таныг онгоцны буудлаас тосохоос авахуулаад бүх зүйл дээр туслаж, зөвлөх болно.

Сургуулийн facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая
Монгол менежертэй холбогдох facebook account: Jessica Mongolia
Филиппин дэх утасны дугаар: +63 0905 296 7902
