JUNIOR WINTER CAMP ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ 100-200$ ОНЦГОЙ ХЯМДРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.

Филиппин улсын үзэсгэлэнт Себү арал дээр байрлах CIA- Сebu international academy-н сурагчдын өвлийн амралтанд зориулсан WINTER CAMP хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. Уг хөтөлбөрийн онцлог нь хүүхэд англи хэлийг орчинд нь, ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар суралцахаас гадна олон орны хүүхдүүдтэй найзууд болж, нэг нэгнээсээ суралцан, биеэ дааж сурдаг.

CIA англи хэлний академи нь 20 жилийн туршлагатай, зун, өвлийн сурагчдын амралтаар Солонгос, Тайван, Вьетнам, Япон, Монгол зэрэг улсуудаас англи хэл суралцахаар олон орноос хүүхдүүд зорьж очдог, олон жилийн туршлагатай, чадварлаг багш нартай юм.

JUNIOR WINTER CAMP өвлийн сурагчдын амралтанд зориулсан Филиппинд англи хэл сурцгаая хөтөлбөр шинэ жилийн баярыг угтан 100-200$ хямдрал үзүүлэх онцгой урамшуулал зарлаж байна.

Сургалтын хугацаа: 2022.12.17-2023.01.15 хүртэл 4 weeks хугацаатай үргэлжилнэ.

Сургалтын хөтөлбөр: Ерөнхий англи хэл, IELTS хөтөлбөр, өдөрт 10 цагийн англи хэлний хичээл үзнэ. Үүнд: Ганцаарчилсан багштай хичээл 5 цаг, спорт хичээл 1 цаг, групп хичээл 4 цаг.

Аялал: Филиппин улс Себү хотын үзэсгэлэнт газруудаар 3 удаагийн аялал, 2 удаа томоохон худалдааны төвүүдээр явж худалдан авалт хийнэ. 

Харуул хамгаалалт: 24 цагийн хяналтын камер, харуул хамгаалалттай.

Эмч, сувилагч: Сургуулийн эмч, сувилагч 24 цагийн турш хүүхдүүдийн хотхонд байрлаж, 7 хоног бүр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгнө.

Хариуцсан Монгол багш: Монголоос туршлагатай багш хариуцан авч явж, сургалтын хугацаанд эцэг, эхийг мэдээллээр бүрэн хангана.

Сургалтын төлбөр: 2600$+ОНГОЦНЫ ТИЙЗ

  • Нэг гэр бүлийн 2 хүүхэд хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 100$ урамшуулал
  • Найзтайгаа хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 100$ урамшуулал
  • 3 найз хамт явахаар бүртгүүлбэл тус бүр 150$ урамшуулалтай

Сургалтын төлбөрт багтсан зүйлс:

  • Өдөрт 10 цагийн англи хэлний хичээл / ганцаарчилсан, групп, спорт хичээл/
  • Себү арлын үзэсгэлэнт газруудаар аялах 3 удаагийн аялал
  • Өглөө, өдөр, оройн 3 удаагийн хоол
  • Дотуур байр 3-4 хүүхэд нэг өрөөнд байрлана
  • Ном, сурах бичиг
  • Цэвэр ус, цахилгааны төлбөр
  • 2 талын онгоцны тасалбар
  • Подволк, малгай

Сургалтын төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хэрэглээний мөнгө
  • Аяллын даатгал
  • 15-аас доош насны хүүхдүүд Филиппин улсын хилээр нэвтрэхдээ WEG хураамж 65$ бэлэн авч явах

Тавигдах Шаардлага:

  • 10-17 насны хүүхдүүд явах боломжтой
  • 12-с дээш насны хүүхдүүд Ковид-19 эсрэг вакцины 2 тунд хамрагдсан байх
  • 12-с доош насны хүүхдүүд хариуцаж явж байгаа багш нь Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсан байх
  • Нисэхээс өмнө 48 цагийн хугацаатай хүчинтэй PCR шинжилгээний сөрөг хариу, англи хэлээр байх
  • Хариуцаж явах Монгол багш дээр эцэг эхийн аль нэг нь итгэмжлэл хийлгэх, 
  • Итгэмжлэлийг англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх
  • Нисэхээс өмнө onehealthpass онлайнаар бөглөж QR код авсан байх

Бэлдэх зүйлс: 

  • Хичээлийн хэрэгсэл- дэвтэр, цүнх, бал, харандаа, баллуур г.м
  • Цэвэр усны сав
  • Ариун цэврийн хэрэглэл- алчуур, шампунь, саван, биеийн тос, нарны тос, 
  • Хэрэгтэй эм бэлдмэл- Ханиадны эм, хоолойны эм, харшлын эм, тос, дархлаа дэмжих витамин
  • Цаг агаар дунджаар өдөртөө 30 градусын халуун боловч сургууль дотор байнга эйркондейшн ажиллана
  • Нимгэн даавуун шорт подволк, пүүз, углааш, нарны малгай, 

Манай төвөөр дамжин зуны хугацаанд 3 ээлжийн 60 гаруй хүүхэд амжилттай суралцаад ирсэн. Туршлагатай хамт олон таны хүүхдийн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг нь хамт бүтээлцэнэ. Зуны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн зургаас хүргэж байна.

UM-EDU CONSULTING CENTER

УТАС: 7212-4445, 9102-4445

Хаяг: УИД зүүн талд Гандирс 4 давхар 402 тоот

Facebook: Unlock Mind LLC

CIA JUNIOR CAMP ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАН СУРАЛЦАХ ГЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Филиппин улсын Себү арал дээр байрлах CIA англи хэлний академи нь сурагчдын амралтанд зориулсан англи хэлний вакум сургалттай зуслан хөтөлбөртэй. CIA англи хэлний академи нь 2003 онд байгуулагдсан олон жилийн туршлагатай, ур чадвартай мэргэжлийн багш нар хичээл заадаг интернэйшнл сургууль юм.

CIA академийн JUNIOR CAMP хүүхдийн хөтөлбөрийг сонгон суралцах гэж байгаа хүүхдүүдэд зөвлөмж хүргэе.

  1. Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх
  2. 12-с дээш насны хүүхдүүд Ковидын эсрэг Вакцины 2 тунд хамрагдсан байх, Вакцинд хамрагдсан шар хуудсыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авна.
  3. Нисэхээс өмнө 48 цагийн хугацаатай PCR шинжилгээ өгнө. Шинжилгээний сөрөг хариу, англи хэл дээр улаан тамгатай байх, Шинжилгээ өгсөн эмнэлэг, лабораторидоо гадаад явна гэж хэлж хариугаа аваарай.
  4. Итгэмжлэл хийлгэх- Хүүхдүүд хариуцаж явах Монгол багшийн нэр дээр нотариат дээр итгэмжлэл хийлгэх, Хүүхдийн аав, ээжийн аль нэг нь өөрийн цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортыг авч очин итгэмжлэл хийлгээд үлдээнэ. Бүх хүүхдүүд итгэмжлэл хийлгээд дууссаны дараа Багш очиж итгэмжлэхүүдийг аван гарын үсгээ зурж, эцэг эхчүүдэд нэг хувийг өгнө.
  5. Итгэмжлэлийг англи хэл рүү орчуулж дахин нотариатын тамга даруулна. Нотариат болон орчуулгын зардлыг суралцагч өөрөө хариуцана.
  6. Аяллын даатгал ковидын хамгаалалттай, багадаа 35000$ үнэлгээтэйг хийлгэнэ. 30 хоногийн даатгалын хураамж 26$ байна. Нэхэмжлэхийн дагуу дансанд тушаана.

8. 12-с доош насны хүүхдүүдээс ковидын эсрэг вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй бөгөөд, хамт явж байгаа эцэг эх, асран хамгаалагч нь ковидын эсрэг вакцины 2 тунд заавал хамрагдсан байх шаардлагатай. PCR шинжилгээнд хамрагдсан сөрөг хариутай байна.

9. Сургалтын төлбөрт байр, хичээл, хоол, амралтын өдрийн аялал зугаалга, ном сурах бичиг бүгд багтсан болно.

10. 15-аас доош насны хүүхдүүд асран хамгаалагчтай явж байгаа тохиолдолд WEG хураамж 60$ онгоцны буудал дээр тушаах учир энэ мөнгийг бэлэн хураалгана. Энэ хураамжийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцана уу!

11. Бэлдэх зүйлс: Шампунь, шүршүүрийн саван, биеийн алчуур, нүүрний алчуур, шүдний сойз, ариун цэврийн хэрэгсэл, нарны тос, үзэг, дэвтэр, харандаа, баллуур, англи-монгол-англи толь бичиг эсвэл электрон толь бичиг, усны сав, усны хувцас зэрэг хувийн хэрэглээний зүйлсийг бэлтгэнэ. Сургуулиас орны цагаан хэрэглэл өгнө, эсвэл өөрөө бэлдээд явж болно.

12. Филиппин улс нь цаг агаарын хувьд халуун орон бөгөөд өдөртөө дунджаар 30 градусын халуун байдаг. Сургуулийн анги танхим, дотуур байр эйркодейшнтой. Тэгхээр хүүхдүүд хичээлийн үед өмсөх даавуун өмд, цамц, хөлд эвтэйхэн пүүз, кет углааш бэлдвэл зүгээр. Гадуур гарахдаа нимгэн подволк, шорт, нарны малгай,

13. Сургуульд өдөр бүр сувилагч ажиллана. Хүүхэд хэрвээ харшилтай, ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай, идэж болох болохгүй хүнс байдаг бол Багшид хэлж тэмдэглүүлээрэй. Мөн халуун хүйтэн харшиж хоолой өвдөх магадлалтай учир хоолойны эм, ус солигдож гэдэс өвдөх магадлалтай учир гэдэсний эм зэрэг анхан шатны эмийг хайрцаг савтай нь өгч явуулаарай.

14. Хүүхдийн шүдийг эмчид үзүүлэн хорхойтсон шүд байвал эмчлүүлээрэй. Тэнд очоод шүд өвдвөл шүдний эмчилгээ үнэтэй байдаг. Эрүүл мэнд талаас нь анхаарч, дархлааг нь дэмжиж өгөөрэй.

15. Онгоцны буудал дээр нисэх цагаас 3 цагийн өмнө ирсэн байна. Ирэхдээ бичиг баримтуудаа бүрэн авсан эсэхээ дахин нэг шалгаарай. Өглөө 09.30 цаг гэхэд бүгд онгоцны буудал дээр цуглана.

Филиппин улсын Себү арал дээр байрлах CIA англи хэлний академид суралцахаар явж буй оюутнуудад өгөх зөвлөмж

Манай сургуулийг сонгон суралцах гэж байгаа эрхэм танд баярлалаа. Оюундаа маш том хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн танд мөн баяр хүргэе!

СIA англи хэлний академи нь 2003 онд үүсгэн байгуулагдсан олон жилийн туршлагатай, ур чадвар сайтай багш нар хичээлийг удирдан явуулдаг. 2022 онд далайн эргийн хажууд байрлах Мактан кампус ашиглалтанд орж олон улсын оюутнуудаа хүлээж авч байна.

За суралцахаар явж буй оюутнууд маань сургуулийн мэдээллийг бүрэн авсан гэж бодож байгаа учир та нэгэнт бүртгүүлээд, сургалтын төлбөрөө баталгаажуулаад, онгоцны тийзээ авсан бол танд монголоос очихдоо юуг анхаарах, сургуулийн дүрэм журмын талаар зөвлөмж мэдээллээ хүргэе.

Шаардлагатай бичиг баримт /2022.05 сарын байдлаар/

  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх
  • Аяллын даатгал хийлгэсэн байх /Багадаа 35000$ үнэлгээтэй, ковидын хамгаалалттай байх/
  • Ковидын эсрэг вакцины 2 тунд хамрагдсан байх / Халдвартаас вакцины шар хуудас авсан байх/

Монголоос нисэхээс өмнө бичиг баримтуудаа бүрэн эсэхийг маш сайн нягтлаарай

  • Гадаад паспорт хүчинтэй хугацаа 6 сараас дээш
  • Ковид 19 вакцины гэрчилгээ, шар хуудас англи хэл дээр /12c дээш насны бүх хүн/
  • 12-c доош насны хүүхэд төрсөн аав, ээжтэйгээ явж байгаа тохиолдолд вакцин хийлгээгүй байж болно. Харин аав, ээж нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.
  • PC шинжилгээний сөрөг хариу 48 цагийн хугацаатай хүчинтэй байна
  • Сургуулийн бүртгэлийн хуудас Confirmation enrollment form
  • 2 талын онгоцны тийз
  • Аяллын даатгал
  • Хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол төрсний гэрчилгээ
  • Хүүхэд асран хамгаалагчтай хамт явж байгаа бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх хуудас
  • Явахаас өмнө www.onehealthpass.com хаяг руу нэвтэрч бүртгүүлэн QR code авсан байна
  • Асран хамгаалагчтай явж байгаа 15-аас доош насны хүүхдүүд Филиппин улсын хил нэвтрэхдээ WEG хураамж 55$ төлнө. Энэ мөнгийг бэлэн авч явах. Waiver of Exclusion Ground (WEG) – Embassy of the Philippines in Singapore (philippine-embassy.org.sg)
  • Онгоц нисэх цагаас 3 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх ёстой

За бичиг баримтуудаа бүрэн шалгаж дууссан бол очоод цаг агаар ямар байх, орчны талаар зөвлөмжийг хүргэе

  1. Филиппин улсын мөнгөн тэмдэгт нь песо гэж явна. 1$-52 песотой тэнцэнэ. 1песо-61 төгрөгтэй тэнцэнэ. Филиппинд очсоны дараа долларыг песо болгож дан песогоор арилжаа хийнэ. Олон улсын долларын данстай яваад дэлгүүрт зуруулах, атм-ээс песо авах боломжтой.
  2. Цаг агаар дунджаар 30 градусын халуун, чийглэг орон юм. Борооны улирал, халууны улирал гэсэн 2 улиралтай. 5-11 сар борооны улиралдаа орно.
  3. Монголоос явахдаа өөрт хэрэгтэй гэдэсний эм, хоолойны эм, халууны эм, өвчин намдаах эм зэрэг анхан шатны тусламж үзүүлэх эмийг хайрцаг савтай нь ачаандаа хийгээд явахад зүгээр байдаг. Сургууль хичээлийн танхим эйр кондейшнтой сэрүүхэн байдаг ба гадаа маш халуун байдаг учир сургуулиас орж гарахдаа халуун хүйтэн харшиж хоолой өвдөх магадлалтай.
  4. Далайн эргийн beach, бассейнд ороход усны хувцас аваад явбал тохиромжтой. Кампус дотроо фитнес спорт төв, сагсан бөмбөгийн талбайтай бэлтгэлийн хувцсаа бас аваад яваарай. Себүд очоод томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийж болно. Өртөг Монголтой ижилхэн.
  5. Гадуур гарахдаа такси дуудлагын Grab гэж аппликэйшн байдаг бөгөөд энэ аппликэйшнээр такси дуудах нь аюулгүй, эрсдэлгүй.
  6. Cургууль тус бүр өөрсдийн гэсэн дүрэм журамтай, тухайн дүрмийг мөрдөх нь оюутны үүрэг юм.
  7. Онгоцны буудал дээр буухад CIA гэсэн пайзтай сургуулийн ажилтан тосож авч, сургуульд хүргэж өгнө.
  8. Даваа гарагийн өглөө 06.40-08.00 цагийн хооронд өглөөний цай ууна, 08.20-10.30 цагийн хооронд түвшин тогтоох шалгалт авна. Түвшин тогтоох шалгалтыг Дүрэм, Сонсох, Бичих, Ярих гэсэн төрлүүдээр авна. Харандаа, баллуур, хар бал бэлдээд ороорой. Өдрийн хоол 11.45-12.45 цаг, Оройн хоол 18.00-19.00 цагийн хооронд байна. Оройн хоолны дараа таны түвшин тогтоох шалгалтын хариу гарч хичээлийн хуваарь бэлэн болсон байна. Ингээд хичээлийн хуваарь, сурах бичгээ сургуулиас авна. Мягмар гарагийн өглөө 08.00 цагаас эхлэн хичээлийн хуваарийн дагуу хичээлдээ хамрагдаад явна.
  9. Бүх оюутан өглөө бүр дэйли тест өгдөг бөгөөд тестийн шалгалтаас хоцрох юмуу өгөөгүй оюутанг тухайн өдөр сургуулиас гаргахгүй. Хэрвээ 7 хоногийн нийт шалгалтын оноо нь авах ёстой хамгийн бага оноондоо хүрэхгүй байвал тухайн 7 хоногийн амралтын өдрүүдэд сургуулиас гаргахгүй. Тиймээс та англи хэлээ сайн сураад, өглөөний тестийн шалгалтаа сайн өгснөөр сургуулиас гарах, аялах эрхээ авах юм.
  10. Хичээлийн өдрүүдэд буюу 1-5 өдөр хичээлийн цагаар кампусаас гарахыг хориглоно. /06.00-18.00цаг/ 18.00 цагаас хойшоо гарч болно. Хөл хорионы цагаас өмнө кампусдаа заавал ирсэн байна.
  11. Ням- Пүрэв гарагуудад хичээл тарсны дараа кампусаас гарсан тохиолдолд 22.00 цаг гэхэд кампусдаа ирсэн байна. Энэ цагийг хэтрүүлсэн тохиолдолд амралтын өдөр гадагшаа гарах эрхийг хасдаг учир энэ цагийг битгий хэтрүүлээрэй. Харин амралтын өдөр буюу Баасан, Бямба гарагуудад 00.00 цаг гэхэд кампусдаа заавал ирсэн байх шаардлагатай.
  12. Амралтын өдрүүдэд Бямба, Ням гарагуудад хоногоор аялалд явах тохиолдолд сургуулиас аяллын форм авч заавал бөглөнө. Хаашаа ямар аялалд явж байгаа, хэзээ ирэхээ сургуульд заавал мэдэгдэнэ.
  13. Гадуур гарахдаа хувийн эд зүйлээ хулгайд алдах, хаяж үрэгдүүлэхээс сэрэмжлээрэй!
  14.  Хичээлийн бус цагаар гадуур явах, аялалд хамрагдахдаа өөрийн аюулгүй байдлыг сайн хамгаалаарай.
  15. Филиппин улсад карантны усыг буцалгаж ууж хэрэглэж болохгүй. Заавал баллонтой уснаас ууж хэрэглэнэ. Нэг жижиг цэвэр усны савтай явбал их зүгээр.
  16. Эрчим хүч нь монголыг бодвол маш үнэтэй байдаг. Сар бүр таны төлбөр дээр цахилгааны төлбөр гэж авч байгаа бөгөөд аль болохоор цахилгаанаа хэмнэж хэрэглээрэй. Би өөрөө анх очоод мэдэхгүй эйр кондешноо өдөр бүр асаалттай гараад монгол мөнгөөр сарын 500мянган төгрөгний эрчим хүчний мөнгө төлж байсан.
  17. Бэлдэх зүйлс: хувийн хэрэглээний шампунь, шүдний оо, сойз, ангижруулагч, биеийн тос, гоо сайхан, ариун цэврийн хэрэглэл, нарны тос, лосеон, алчуур гэх мэт хувийн болон гоо сайхны хэрэглээний зүйлс. Дэвтэр, бал, харандаа, цүнх гэм мэт ном сурах бичгээс бусад хичээлийн хэрэгслийг бэлдээд яваарай. Сургуулийн анги танхим сэрүүхэн учир дотор өмсөх нимгэн цамц, өмд, хөлд эвтэйхэн кет пүүз. Гадуур гарахдаа өмсөх шорт, подволк, даашинз, углааш, нарны малгай, цэвэр усны сав. Сургуулиас ор дэрний цагаан хэрэглэл бэлдэж өгнө. Себүд дэлгүүр, супермаркет байгаа, зарим хэрэглээний зүйлсийг тэндээс худалдаж авч болно.
  18. Хэрвээ хоолой өвдсөн бие эвгүйрхсэн тохиолдолд сургууль руу мэдэгдэж сургуулийн эмчид үзүүлээрэй. Эмч 7 хоногт нэг удаа үзлэг хийнэ. Сувилагч өдөр бүр сургуульд ажиллана.
  19. Хичээл тасалж болохгүй бөгөөд зайлшгүй ядрах, өвдсөн тохиолдолд сургуульд мэдэгдэж хуудас бөглөн чөлөө аваарай. Оюутан чөлөө авсан тохиолдолд хичээлийг нөхөж ордоггүй.
  20. Монголоос явахдаа өөрийн эрүүл мэнддээ сайн анхаарах, өөрийгөө бэлдэх, очоод шүд өвдөх эрсдэлээс сэргийлж эмчилгээ хийлгээрэй. Шүдний эмчилгээ тэнд үнэтэй байдаг
  21. Сургуулийн орчинд оюутнууд болон багшдаа, өөрийгөө танилцуулахдаа англи нэр ашигладаг учир өөртөө нэг англи нэр бодож олоорой. English name is……………
  22. Сургуулиа төгсөхдөө багшдаа, хамт суралцаж байсан гадаад найздаа бэлэглэх, дурсгах жижигхэн монгол сувинер бэлдээд яваарай, хэрэг болдог шүү хэхэ
  23. Асууж тодруулах зүйл байвал надтай холбогдоорой. Фб: Jessica mgl,  Phone number: 72124445

Эцэст нь та өөрөө л хичээхгүй бол танд мянган сайн багш байгаад ч үр дүнгүй.

Англи хэл сурах их аянд тань амжилт хүсье!

Манай сургуулийн монгол дахь албан ёсны хаягууд:

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ! ТҮГЭЭМЭЛ, АСУУЛТ ХАРИУЛТ

  1. Филиппин улсад англи хэл сурахын давуу тал нь юу вэ?

Хамгийн хямд зардлаар, ганцаарчилсан сургалтаар, богино хугацаанд, орчинд нь англи хэл сурах боломжийг олгоно.

2. Филиппинд суралцах хугацаандаа ажил хийх боломжтой юу?

Боломжгүй. Та өдөрт 8-10 цагийн хичээл үзнэ. Зөвхөн англи хэл сурахдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.

3. Филиппин улсад суралцахад аюулгүй байдал талдаа хэр баталгаатай вэ?

Филиппин улсын Себү арал нь аялал жуулчлалын бүс гэж явдаг. Солонгос, Япон, Вьетнам, Араб, Орос, Хятад, Тайвань зэрэг олон улсын оюутнууд ирж суралцдаг. Сургууль 24 цагийн харуул хамгаалалт, хяналтын камертай.

4. Насны хязгаар бий юу?

Насны хязгаар байхгүй. 18 -аас дээш насны бүх хүн суралцах боломжтой. 18-аас доош насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа очиж суралцах боломжтой.

5. Виз авах шаардлагатай юу?

Филиппин улс нь 30 хоног дотроо визгүй. 4weeks буюу 1 сараас дээш хугацаагаар суралцах бол виз авах шаардлагатай. Визийг суралцаж байх хугацаанд сургуулиас нь авч өгнө. Монголоос явахдаа виз авах шаардлагагүй.

6. Цаг агаар нь ямар вэ?

Филиппин улс нь халуун орны чийглэг уур амьсгалтай. Борооны улирал, хуурай улирал гэсэн 2 улиралтай. Борооны улирал 05-11 сар хүртэл үргэлжилнэ. Хуурхай улирал 11-05 сар хүртэл байна. Дунджаар өдөртөө 30 градус орчим халуун байна.

7. Суралцахаар очихдоо юу, юу бэлдэх шаардлагатай вэ?

Гадаад паспорт, ковидын хамгаалалттай гадаад аяллын даатгал, ковидын вакцин хийлгэсэн гэрчилгээ, олон улсын карт, 48 цагийн PCR хийлгэсэн сөрөг хариу, англи хэл суралцах чин хүсэл, хувийн хэрэглээний зүйлс

8. Онгоцны тийз ямар үнэтэй байдаг вэ? Дамжин нислэг хийх үү?

Онгоцны тийз ямар авиа компаниар явах, аль улсаар дамжин нисэхээс хамаарч янз бүр байна. Ковидын дараах одоогийн нөхцөлд УБ-Инчеон-Манила-Себү гэж очиж байна. Тасалбар 2 талдаа 1200$ орчим болно.

9. Өдөрт хэдэн цагийн хичээл үзэх вэ?

Өдөрт 8-10 цагийн хичээл үзнэ. 4 цаг нь 1:1 ганцаарчилсан багштай сургалт, 4 цаг нь олон улсын оюутнуудтай групп хичээлд хамрагдана. Нэг хичээл 50 минутаар хичээллэнэ. 10 минут засварлана. Өдөр өдрийн хоолны цагаар их засварлага болно.

10. Хичээлийн хажуугаар аялж зугаалах боломжтой юу?

Боломжтой. Ажлын 5 өдөр хичээлээ үзээд, амралтын 2 өдөр Себү арлын үзэсгэлэнтэй байгальтай газруудаар зугаалах, хотын төвөөр шоппинг хийх, кино театрт кино үзэх, кампус дотор байрлах фитнес, спорт төвөөр хичээллэх, бассейнд сэлэх боломжтой.

CIA англи хэлний академийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч- 7212-4445

ФИЛИППИН УЛСЫН СЕБҮ АРАЛ ДЭЭР БАЙРЛАХ CIA АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА

Филиппин улсын үзэсгэлэн Себү арал дээр байрлах CIA англи хэлний академи нь дахин нээгдэж олон улсын оюутнуудаа хүлээж авахад бэлэн боллоо. Манай сургууль шинээр ашиглалтанд орж байгаа далайн эрэг дээр байрлах Мактан кампусдаа суралцахыг урьж байна.

CIA академи нь ESL, Special ESL, TOEIC, IELTS, Business english хөтөлбөрүүдтэй. Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Хятад, Орос, Араб зэрэг олон улсын оюутнууд суралцдаг, хагас спарта хөтөлбөртэй сургууль юм. 24 цагийн камерын хяналт, харуул хамгаалалттай.

Дотуур байрны хувьд 1 хүний өрөө, 2 хүний өрөө, 3 хүний өрөө, 4 хүний өрөө гэсэн сонголтуудтай.

Өдөрт та 8-10 цагийн хичээл үзэх бөгөөд ганцаарчилсан багштай хичээл болон олон улсын оюутнуудтай хамт групп хичээлүүдэд хамрагдана. Ганцаарчилсан хичээл нь 1:1 буюу багш зөвхөн танд зориулсан программын хичээлийг ганцхан танд зориулан заах болно. Үүнд. Сонсох, Бичих, Ярих, Унших хичээлүүд багтана.

Ажлын өдрүүдэд хичээлээ тултал үзээд амралтын хоёр өдөр Себү арлын үзэсгэлэнт байгальтай газруудаар аялах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх боломжтой.

Кампус дотроо фитнес төв, сагсан бөмбөгийн талбай, усан бассейнтай. Хичээлийн бус цагаар болон амралтын өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Оюутнууддаа үнэ төлбөргүй байгаа.

Өдрийн 3 хоолтой бөгөөд амт чанартай олон үндэстний буфет хоолоор өдөр бүр үйлчилнэ. CIA академи оюутнуудын тав тухтай байдал, хоолны чанар дээр тусгайлан анхаардаг.

Сургалтын төлбөр нь таны байрлах дотуур байрны өрөөний сонголт, хичээлийн хөтөлбөрөөс хамааран өөр өөр байдаг болно. Хэрвээ та 4 ортой өрөөнд, ESL хөтөлбөрт хамрагдан, 4 weeks суралцах бол таны төлбөр 1500$ болно. Энэ төлбөр дээр очсоны дараа сургуульд төлөх бусад зардал болон онгоцны тийз нэмэгдэнэ.

Бусад зардал гэдэгт: Олон улсын оюутны хураамж / Филиппин улсын засгийн газраас авдаг хураамж/, Цэвэр усны төлбөр, Цахилгааны төлбөр, Ном, сурах бичиг, Цээж зураг, оюутны үнэмлэх, Key card, I-card, Deposit /барьцаа мөнгө буцаан авах нөхцөлтэй/ зэрэг ордог болно.

Оюутан онгоцны буудал дээр буухад сургуулиас тусгай машин тосон авч сургуульд хүргэж өгнө.

Эцэст нь танд англи хэл сурах чин хүсэл байх хэрэгтэй. Одоо үед англи хэл мэдэхгүй хүн харанхуй ертөнцөд амьдарч байгаатай ижил болжээ. Англи хэл сурах их аянд тань амжилт хүсье!

Та Филиппин улсын хамгийн шилдэг сургууль CIA англи хэлний академид суралцахыг хүсвэл манай сургуулийн Монгол оюутан хариуцсан менежер Jessica mgl холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн бидний албан ёсны фб хуудас CIA академи Филиппинд англи хэл сурцгаая зочлоорой. Холбогдох утасны дугаар 72124445

Англи хэлээр эхлэн уншихад тохиромжтой 10 ном

Англи хэлээр бусдад санаагаа ойлгуулахад 1,000 үг мэддэг байхад хангалттай бол илүү гүнзгий ярилцаж сурахад 10,000 хүртэл үг мэдэх шаардлагатай гэдэг.

Харин энэ хэлийг бүрэн ойлгох, суралцах, мэдрэхэд уран зохиолын ном унших нь хамгийн сайн арга.

Ингэхдээ эхлээд хамгийн энгийн хэлээр бичигдсэн номнуудыг уншихад тохиромжтой. Анхлан суралцаж байгаа хүмүүст уншихад тохиромжтой Англи хэл дээр хэвлэгдсэн арван номыг танилцуулж байна.

“Theatre” Somerset Maugham

Тун ухаалаг, нимгэхэн энэ романд өөрийн хүүтэйгээ нас чацуу найз залуутай театрын алдартай жүжигчин хатагтайн тухай гардаг. Үг хэллэг нь тун энгийн, үйл явдал, дүрүүд нь сонирхолтой тул нэг уншиж эхэлвэл дуусгахаас өөр аргагүй ном.

PDF Татах

“Three Men in a Boat” Jerome K. Jerome

Гурван жентельмэн, фокстерьер нохойтойгоо Темза мөрнөөр хийсэн хөгжилтэй аялалын тухай ном. Англи хэл дээр уншихад тун энгийн, ойлгомжтой. Цэвэр англи хошигнолыг ойлгодог болоход тустай.

PDF Татах

“The Stories of Ray Bradburry”

Рэй Брэдбери бол бага хугацаанд хэрхэн ихийг өгүүлэхийг мэддэг богино өгүүллэгийн мастер. Цай ууж амжаагүй байхад бүх түүх өрнөөд дуусдаг. Нэг өгүүллэг нь нэг хичээл болж чадна.

“The Jungle Book” Rudyard Kipling

Ширэнгэнд амьдардаг Маугли хүүгийн тухай ном. Бидний багаас мэдэх сэдэв тул уншихад ойлгомжтой, сайхан түүх.

PDF Татах

“Best Short Stories” O. Henry

Хенригийн богино өгүүллэгүүд Англи хэлийг сурахад сайн хичээл болно. Эдгээр өгүүллэгээс өөдрөг үзэл, хүнд бэрхийг ялах итгэл, ухаалаг сургамж авах ач холбогдолтой.

“Hitchhiker’s Guide to the Galaxy” Douglas Adams

Хөгжилтэй дүрүүд, маш олон хошигнол, адал явдалтай, уншихад урамтай ном.

PDF Татах

“The Picture of Dorian Gray” Oscar Wilde

Дориан Грейн аймаар боловч сургамжтай түүх. Ойлгомжтой, энгийн үг хэллэг ашигласан зохиол тул хэлний мэргэжилтнээс тусламж хүсэх хэрэгцээ гарахгүй.

PDF Татах

“Cat’s Cradle” Kurt Vonnegut

Жижиг бүлгүүдээс бүрдэх тул уншихад тохиромжтой. Сургамжтай, амьдралд ойрхон бичигдсэн түүх.

PDF Татах

“For Whom the Bell Tolls” Ernest Hemingway

Иргэний дайнаас зугтаж Испанид ирсэн Америк хүний түүх. Хемингуэй нь нүсэр, урт өгүүлбэрүүдээр бичихээс зайлсхийж бүтээсэн зохиол тул эхлэн суралцагчдад уншихад тохиромжтой.

PDF Татах

“The Hound of the Baskervilles” Arthur Conan Doyle

Бүгдэд танил түүх. Гэхдээ алдарт мөрдөгч Шерлок Холмсын түүх эх хэл дээрээ хэрхэн бичигдсэнийг унших сонирхолтой. Үүнээс гадна нэрт зохиолч Сэр Артур хүнд хэцүү үг хэллэг ашиглаагүй юм.

PDF Татах

Эх сурвалж: Adme.Ru

МИНИЙ ТУРШЛАГА: IELTS-ийн 8 ОНОО авахад нөлөөлсөн 8 сургамж

Тэртээ 2012 онд Америкийн их сургуульд сурах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн “TOEFL”-ийн шалгалт өгч билээ. Энэ удаа Магистрт сурах цаг болж “IELTS”-ийн шалгалт өгөх хэрэгтэй болов. Долоон жилийн өмнө “TOEFL”-ийн 120 онооноос 95 авч байсан бол, энэ хугацаанд англи хэл маань сайжирч, анх удаа“IELTS” өгсөн боловч нийт авах есөн онооноос наймыг нь авлаа. Тиймээс шалгалт өгөхөөр бэлдэж буй ижил зорилготой залуучууддаа зориулан өөрийн туршлагаас хуваалцаж байна.

CEBU INTERNATIONAL ACADEMY-д 3 САР IELTS СУРГАЛТАНД ХАМРАГДААД АЛБАН ЁСНЫ IELTS ШАЛГАЛТЫГ ҮНЭГҮЙ ӨГӨӨРЭЙ.

1. Шалгалт өгөх өдрөө нарийн төлөвлөх

“IELTS”-ийн оноо 2 жил хүчинтэй байдаг. Тиймээс сургуульд явах хугацаагаа төлөвлөж оноогоо авсан байх шаардлагатай. Миний хувьд бичиг баримтаа өвөл бэлдэж дуусгах төлөвлөгөөтэй тул “IELTS”-ийн шалгалтаа намар өгч, оноогоо авах хэрэгтэй байв.

Ийнхүү хавар цаг байсан ч шалгалтаа аравдугаар сард өгөхөөр бүртгүүлэв. Энэ нь нэг талаас хувь хувьсгалын ажлаа эртнээс зохицуулах, хувийн бэлтгэлээ базаах хангалттай хугацааг надад өгсөн бол нөгөө талаас шаардлагатай тохиолдолд дахин “IELTS” өгөх хангалттай хугацааг олгосон юм.

2. “IELTS” өгсөн хүмүүстэй уулзах

Найзууд дунд сүүлийн нэг жилд “IELTS”-ийн шалгалт өгсөн хэд хэдэн хүн байсан юм. Шалгалт өгөхөд ямар байсан, юун дээр алдсан талаар тэднээс асуух нь хэрэгцээтэй бодит туршлага байв.

Мөн хүмүүсийн хэрхэн бэлдсэнийг лавлаж, дахин өгөх бол юун дээр анхаарах талаар олж мэдэх, харилцан туслалцах нь шалгалтаас сүрдэх байдлыг эрс бууруулж, сэтгэлзүйн бэлтгэлд томоохон ач холбогдолтой байсан билээ.

3. Англи хэлээ дандаа ашигла

“IELTS”-ийн шалгалт сонсох, унших, ярих, бичих гэсэн дөрвөн чадварыг сорьдог. Миний хүлээн авдаг мэдээлэл, энтертайментын дийлэнх хувь нь аль хэдийнэ англи дээр байсан тул англиар сонсох, уншихад түүртэх зүйлгүй байв. Өөрөөр хэлбэл англи хэл амьдралын маань нэг хэсэг болсон тул уг хэлээр шалгалт өгөхөд тийм ч бэрхшээлтэй байгаагүй.

Гэвч сайн англи хэлтэй хүмүүс ч “IELTS”-ийн тааруухан үнэлгээ авах нь түгээмэл. Учир нь энэ шалгалт бидний мэдлэгийг тодорхой системийн хүрээнд шалгаж буй юм. Үүн дээр нэмээд англиар ярих, бичих зэргийг Монголын нөхцөлд давтах боломж хомс тул эдгээр чадварыг илүүтэй бэлдэх хэрэгтэй байжээ.

4. Сургалтад явах

Хүссэн оноогоо авч чадсан найзуудтай уулзахад бүгд л “IELTS”-ийн ямар нэг сургалтад явсан байв. Шалгалт өгөхөд англи хэлний мэдлэг чухал боловч, түүнийгээ “IELTS”-д зориулан илэрхийлж гаргах арга техник нь аливаа сургалтын гол зорилго ажээ. 

Би ч найзуудынхаа жишгийг дагаж, шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн “ESP” төвийн дөрвөн долоо хоногийн сургалтад бүртгүүлсэн юм. Ажлын дөрвөн өдөр оройгоор хичээлд суухад чөлөөт цаггүй болсон ч миний хувьд хувиараа бэлдэхээс илүү үр бүтээлтэй байсан. Тиймээс ижил зорилготой та бүхэнд “IELTS”-ийн багштай ярилцлага хийн хүргэж байсан билээ. 

5. Эрт унтаж эрт босох ашигтай

Ажлын дараа “IELTS”-ийн сургалтад явахад багагүй ачаалал өгч байв. Үдшийн 09.00 цаг өнгөрөөн гэртээ харьж, 10.00 цагт зөнгөөрөө нүд анилдаж, орондоо ордог шинэ “заншил”-д суралцав. Гэтэл энэ нь шалгалт өгөхөд гэнэтийн давуу тал болсон юм.

Эрт унтахын давуу тал нь эрт босох. 10.00 цагт багтаж унтсан бол өглөө 06.00 цагт төвөггүй сэрдэг болов. Ажилдаа гарахын өмнө өглөөний цайгаа тухтай уух, гэрийн даалгавраа хийх шинэ цагийг өөртөө бий болгосон. 

Бас нэг давуу тал нь “IELTS”-ийн шалгалт өглөө эхэлдэг. Шөнө нь хангалттай амарч, өглөө нь эрт босож дадсан тул шалгалт авах газраа ердийн өдрөөс ялгаагүй тайван сэтгэлзүйн бэлтгэлтэй очсон.

6. Ярианы шалгалтын огноогоо дахин дахин шалга!

“IELTS”-ийн шалгалтын ярианы хэсэг бусад гурван хэсгээсээ өөр өдөр болдог. Харин ярианы шалгалтын огноог шалгалтын долоо хоног хүртэл зарладаггүй байна. Тиймээс шалгалт өгөх өдрөө бүртгэлийн вэб хуудсаар тогтмол нягталж байх нь нэн чухал юм.

Миний хувьд ярианы шалгалтын өдрөө аймшигтай алдааг гаргасан бөгөөд “ESP” төвөөс дуудлага ирэхэд ажлаа яаралтай орхин гарч, түгжрэлийг туулж, сандралын байдалтайгаар шалгалтаа өгсөн хөгтэй явдал тохиосон юм. 

7. Цаасан тест дөхөмтэй санагдав

Хүсч байсан гүйцэтгэлдээ хүрээгүй “TOEFL”-ийн шалгалтаа эргэн дурсахад компьютер дээр ажиллах нь багагүй сандаргажээ. Хэдий компьютер дээр бичихэд гар чилэх, бичгийн хэв танигдахгүй байх зэрэг асуудалгүй боловч шалгалтын программтай харьцах, хайж байгаа зүйлээ шуурхай олох нь стрессийг нэмэгдүүлж байсан юм.

Танихгүй компьютертэй харьцахад түвэгтэй. Цаасыг гүйлгэн унших хурд, хүссэн зүйлээ тэмдэглэн сараачих боломж юутай ч зүйрлэшгүй бөгөөд энэ нь миний хурдыг нэмэгдүүлж, харьцангуй бага сандаргаж байв.

8. Илүү их бичих хэрэгтэй…

Эссэ бичих хэсэг дээр би хамгийн бага оноо авчээ. Бичих бүлэг хоёрхон даалгавартай боловч авхаалж самбаа, түргэн сэтгэх, бичих дадлыг энэ хэсэг шаарддаг.

Компьютер дээр шивж дассан, үзэг ховорхон барьдаг хүний хувьд бичгийн хэвдээ санаа зовних, гар чилэх, хангалттай хурдан бичихгүй байх асуудлууд стресстүүлж байв. Хэрэв эссэ бичих дасгалыг өдөр бүр хийсэн бол энэ асуудлыг хялбархан давж, илүү өндөр оноо авах байсан болов уу.

CIA-CEBU INTERNATIONAL ACADEMY

Филиппин улсын ТОП сургууль CIA англи хэлний академид чанартай сургалтаар, хямд зардлаар, ганцаарчилсан багшаар англи хэл сурахыг урьж байна. CIA академи дээр Монгол менежер ажилладаг учир та ганцаараа, мэдэхгүй, хэцүү байх боловуу гэж санаа зовох зүйлгүй таныг онгоцны буудлаас тосохоос авахуулаад бүх зүйл дээр зөвлөх болно.

Сургуулийн facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол менежертэй холбогдох facebook account: Jessica Mongolia

Филиппин дэх утасны дугаар: +63 0905 296 7902

Гадаад хэлийг зугаатайгаар сурах 44 арга

АНУ-ын зохиолч Шеннон Кеннеди гадаад хэлийг өөртөө хамгийн амар бас зугаатайгаар сурах 50 аргыг боловсруулжээ. Хэрэв танд компьютер бас өндөр хурдны интернет байгаа бол дараах 44 аргыг саадгүй хэрэгжүүлж, хүссэн хэлээ сурах  боломжтой.

Хөтөч болох онлайн вэб сайтууд

1.  Duolingo нь хэл сурагчдад зориулсан үнэгүй вэб сайт юм. Хичээлийн хажуугаар төрөл бүрийн нийтлэл, баримт бичиг зэргийг орчуулж сурахад тань уг вэб сайт тусална. Одоогоор англи, герман, испани, франц, итали, португал зэрэг хэлийг сурахад хөтөч болж байна. Дуолинго сайтад бичгийн чадвараа сайжруулахад зориулсан олон төрлийн дасгалтай. Харин ярианы чадвар сайжруулах дасгал бага гэдгийг анхаараарай. 

2.    Олон хэл дээр зохион байгуулагддаг бага хурал, уулзалт зэрэгт очиж байхыг зөвлөж байна. Бүгдийг нь ойлгохгүй байсан ч хамаагүй, хэл сурч байгаа хүмүүст олон талын ач холбогдолтой байдаг.

3.    Сурч байгаа хэлтэйгээ холбоотой сонирхолтой даалгавар бодож ол. Жишээ нь: Lindsay Dow хэмээх бүсгүй сар бүр сурсан шинэ үгээрээ блог хөтөлдөг.

4.    Өөрийнхөө сонирхдог салбарын музей, үзэсгэлэнг үз. Мөн гадаад хэл дээрх товхимолуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж аваарай.

5.    Youtube  дээрх видео хичээлүүдийг тогтмол үз. Puzzle English, Rachel’s English, Learn English with Let’s Talk зэрэг сувгуудаас өөрт тохирохыг нь сонгоорой.

6.    Хэлний хөтөлбөрүүдийг ч орхигдуулах хэрэггүй. Тухайлбал, Busuu, LANGMaster, Pod101 цуврал, Rosetta Stone зэргийг сонирхоод үзэхэд илүүдэхгүй.

 7.    Бусдад гадаад хэл заах. Энэ нь өөрийнхөө дүрмийн мэдлэг болон дуудлагыг сайжруулах хамгийн сонирхолтой арга юм.

 8.   FluentU. вэб сайтаас сонирхолтой киног өөр өөр хэл дээр үзэх боломжтой. Кино үзэж хөгжилдөх зуураа мэдлэгээ сэлбэх боломжит хувилбар.

 9.    Суралцаж байгаа хэлээрээ тоглоом тоглох. Гол нь сонсгол, яриаг чинь хөгжүүлэхэд туслах тоглоомыг сонгоорой.

 10.  Хичээлд суух. Ердийн нэг хичээл гэж хүлээж авахын оронд тухайн хичээлийг бүх талаас нь сонирхолтой болгох арга замыг хай.

 11. Хэлц үгийнхээ баялагийг сайжруул. Үгийг дангаар нь цээжилснээс хэлц үг болгон цээжилбэл тогтоц сайтай байдаг.

 12. Хэрэв та дунджаас дээгүүр түвшний хэлний мэдлэгтэй бол гадаад хэл дээрх онлайн хичээлд сууж болно. Тухайлбал,  Массачусетсийн технологийн хүрээлэн, Coursera зэргээс төрөл бүрийн сэдвээр үнэгүй онлайн хичээлд суух боломжтой.

 13. Хэл сурч буй орныхоо түүх, соёлын талаар судлах нь сонирхолтой бөгөөд тустай. Жишээ нь, жорын дагуу тухайн үндэсний хоолыг хийж сурах. Танд хэрэг болох хоолны блогуудыг санал болгож байна. Nourish me, Mattbites, Davidlebovitz

Унших ба зөв бичгийн дүрэм

 14. Уран зохиолын ном унших. Тухайлбал, Жером К Жеромегийн “Forrest Gump”, “Winston Groom”, “Three Men in a Boat” зэрэг номнуудаас эхэлж болох юм.

 15. Хэлний мэдлэг тань дээшилж эхэлмэгц эх зохиолуудыг унших нь илүү ашигтай байдаг. Ингэснээр сурч байгаа хэлээ илүү ойлгодог болно. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Жером Сэлинжерийн “The Catcher in the Rye” номноос эхлэхийг санал болгож байна.

 16. Үгийн баялагаа нэмэгдүүлэх Memrise зэрэг аппликэйшнийг ашигла.

 17. Карт ашиглаж үг цээжлэх. Үг цээжлэх картыг өөрөө хийж болно. Хүсвэл LeanWithOliver, Anki зэргээс санаа аваарай.

 18. Карт, наалддаг цаас ашиглан гэртээ байгаа бүх объектуудын нэрийг бичиж, цээжил. Энэ нь таны өдөр тутмын үгийн санг нэмэгдүүлнэ.

 19. Онлайн номын дэлгүүрээс хүссэн номоо худалдан авч унших боломжтой.

 20. Сурч байгаа хэлээрээ өдрийн тэмдэглэл хөтлөх, бичлэг хийх нь маш тустай. Үр дүнг нь та хэдхэн сарын дараа харах болно.

 21. Богино хэмжээний текст сонгож аваад уламжлалт хэлбэрээр орчуулга хий. Цаасан толь бичиг ашиглах, орчуулах материалаа дэвтэр дээр бичих зэрэг нь үг цээжлэх, дүрмээ өөрийн болгоход тустай.

 22. Утас, компьютер, машиныхаа тохиргоог сурч байгаа хэл дээрээ болгож өөрчил. Тухайлбал, твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээг хүссэн хэлээрээ ашиглах боломжтой байдаг.

23. Олон нийтийн сүлжээний гадаад хэл дээрх группийн гишүүн болох.

 24. Хүнсний дэлгүүрт ч хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой. Импортын барааны шошгон дээрх найрлагыг уншиж, ойлгохыг хичээ.

25. Галт тэрэг, автобус зэрэг олон нийтийн газар бичсэн зааварчилгаа, анхааруулга, хаягийг унших

 26. Номын сангаас хамгийн бага зардлаар хамгийн их судалгааны материал олж авч чадна.

 27. Аяллаар явахдаа таны сурч буй хэл дээр бичигдсэн сонин, сэтгүүлийг худалдан авч, замдаа яаралгүй гарчигла.

 28. Толь бичигтэй нөхөрлө. Language Serfer зэрэг хөтөч сайтыг ашиглан цээжлэх үгсээ ойролцоо утгаар нь бүлэглэн ангил.

 29. Readlang сайтаас төрөл бүрийн бичвэрийг олон хэл дээр унших боломжтой. Гол давуу тал нь мэдэхгүй үгээ хулганы товчлуурыг дарах төдий л хүссэн хэл рүүгээ орчуулдаг.

 30. Lang-8 -ыг ашигласнаар бие биенээсээ суралцах боломж нээгдэж байна. Хэрэв та англи хэл сурч байгаа бол унаган хэлтэй хүнтэй танилцаж найзууд болох боломжтой. Мөн хүссэн текстээ бичиж нийтлээд, алдаагаа засуулж болдог. Үүнээс гадна монгол хэл сурч байгаа хүн байвал тэдний текстийг засаж өгч болно.

 31. Комикс уншсанаар нэг дор олон шинэ үг цээжлэгддэг.

 32. Дүрмийн мэдлэгийг мартаж болохгүй. Номын дэлгүүрээс өөрт хамгийн тохиромжтой сурах бичиг, дасгалын номыг олж аваарай.

Яриа бас сонсгол

 33. Pimsleur -аас үнэгүй хичээлд хамрагдах боломжтой

 34. Skype ашиглан гадаад хүмүүстэй ярилцах боломжтой.

 35. Өөртэйгээ адил хэл сурч байгаа хүмүүстэй холбоо тогтоож, туршлагаасаа хуваалцаарай.

 36. Найзуудтайгаа өөрийн сурч буй гадаад хэлээр чатлах

 37. Чангаар унших нь унших чадварыг сайжруулж, үгийн дуудлагыг засдаг. 

 38. ESL Podcast Blog,  Grammar Girl зэрэг сайтаас хэрэгтэй материалаа файлаар татаж авах боломжтой.

 39. Толинд харж өөртэйгээ ярих. Ичмээр санагдаж болох ч гадаад хүмүүстэй харилцаж эхлэхээсээ өмнө дээрх дадлагыг хийвэл үр дүнтэй.

40. Audiobooks -аас олон төрлийн харилцан яриаг сонсож, сонсголоо сайжруулж болно.

41. Өөрийнхөө яриаг дуу хураагчид бичиж авах. Энэ нь дуудлагаа сайжруулахад хамгийн дөхөм арга юм.

 42. Youtube -ээс зарим бичлэгийг хадмал орчуулгатай үзэж болно.

 43. Кино, телевизийн цувралуудыг хадмал орчуулгатай үзэх. Хэсэг хугацааны дараа та хадмал орчуулгагүйгээр ойлгодог болно.

 44. Дуу сонсох. Дуудлагаа сайжруулахад хамгийн тустай.

Эх сурвалж: world.eagle.mn

Англи хэл бол Дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр юм.

CIA-CEBU INTERNATIONAL ACADEMY

Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академид чанартай сургалтаар, хямд зардлаар, ганцаарчилсан багшаар англи хэл сурахыг урьж байна. CIA академи дээр Монгол менежер ажилладаг учир та ганцаараа, мэдэхгүй, хэцүү байх боловуу гэж айх зүйлгүй таныг онгоцны буудлаас тосохоос авахуулаад бүх зүйл дээр туслаж, зөвлөх болно.

Сургуулийн facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол менежертэй холбогдох facebook account: Jessica Mongolia

Филиппин дэх утасны дугаар: +63 0905 296 7902

IELTS ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхий мэдээлэл

  • IELTS гэдэг нь International English Language Testing System гэсэн үгний товчлол бөгөөд Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм.
  • Тус шалгалт нь Академик болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй:

Ерөнхий IELTS-ийн шалгалт

Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий EILTS-ийн шалгалтыг өгдөг.

Академик IELTS-ийн шалгалт

Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

  • Академиз IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөг. Мөн АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.
  • IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Шалгалтын хэлбэр, бүтэц зохион байгуулалт

Шалгалтын хэлбэр IELTS-ийн шалгалт нь унших, сонсох, ярих бичих гэсэн 4 хэсэгтэй ба 3 цаг орчим үргэлжилдэг. Сонсох, унших, бичих хэсгүүд дундаа завсарлагаа байдаггүй шууд үргэлжилдэг. Шалгалтыг үргэлж ийм дарааллаар авдаг. Харин ярианы шалгалтыг тухайн шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагын хуваариас хамааран тухайн шалгалт болох өдөртөө эсвэл долоо хоногийн өмнө юм уу, долоо хоногийн дараа авдаг.Ерөнхий болон Академик шалгалтын сонсох ярих дасгал ижил байх ба харин унших, бичих дасгалууд агуулгын хувьд өөр байдаг.

Шалгалтын бүтэц

ХэсэгХугацааДаалгавар
Сонсгол40 минут4 харилцан яриаХарилцан яриа нь хөнгөнөөс хүнд рүү шилждэг
Уншлага60 минут30 текст, 40 асуултАкадемик IELTS-ийн шалгалтын хувьд 3 хэсгээс бүрдсэн, 3 текст тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай ба нийт 40 асуултад хариулна.Ерөнхий IELTS-ийн шалгалтын унших дасгал нь 3 хэсэгтэй, текстүүд энгийн богинохон байдаг тул хэмжээнээсээ шалтгаалаад 3-5 унших тексттэй байна.
Бичиг60 минут2 даалгавар (график + эссэ)Академик IELTS-ийн шалгалтын бичих хэсэг нь 2 даалгавартай Эхний дасгал нь өгөгдсөн диаграм, график, хүснэгтийн мэдээллийг тайлбарлах. Хоёрдугаарт асуудал дэвшүүлсэн эссэ бичих даалгавар байдаг.Ерөнхий IELTS-ийн шалгалт мөн 2 даалгавартай. Үүнд: 1. Өгөгдсөн сэдвийн дагуу тайлбар эсвэл захидал бичих. 2. Эссэ бичих
ЯриаОйролцоогоор 15 минут3 хэсгээс бүрдсэн ганцаарчилсан ярилцлагаЯрианы шалгалт нь 3 хэсгээс бүрддэг.Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, цөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултуудыг асуудаг.Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картаас аль нэгийг нь сугалан тухайн сэдвийн дагуу 1 минут бэлдээд ярина.Гурав дахь хэсэгт өмнөх хоёрдугаар хэсэгт ярьсан сэдвээ хураангуйлан гол санааг дүгнэж ярьдаг.

Шалгалтын оноо ба оноог тооцох журам

Шалгалтын оноо

IELTS-ийн шалгалтын хэсэг тус бүр нь 9.0 хүртэлх оноогоор дүгнэгддэг бөгөөд эдгээрийн нийлбэийн дунджаар шалгалтын үндсэн оноог тооцож гаргадаг. Оноог тооцохдоо бүхэл оноогоор (жишээ нь: 5.0, 6.0, 7.0 гэх мэт) эсвэл хагас оноогоор тооцдог (жишээ нь: 5.5, 6.5, 7.5 гэх мэт).

Оноог тооцох журам

Оноог тооцохдоо 0,5-аар тоймлон тооцдог. Хэрвээ шалгалтанд оролцогчийн оноо 0.25 байвал -0.5 оноо, 0.75 байвал- 1 оноо авсан гэж тооцно гэсэн үг юм.

Жишээлбэл: Шалгалтанд оролцогч сонсох даалгавар дээр 6.5, унших даалгавар дээр 6.5, бичих даалгавар дээр 5.0, ярих шалгалтанд 7.0 оноо авсан гэж үзвэл энэ дөрвөн онооны нийлбэрийг 4-т хувааснаар таны үндсэн оноо гарна. (6.5+6.5+5.5+7.0=25 24)

Шалгалт үргэлжлэх хугацаа

IELTS-ийн шалгалт нь унших, сонсох, ярих бичих гэсэн 4 хэсэгтэй ба 3 цаг орчим үргэлжилдэг. Сонсох, унших, бичих хэсгүүд дундаа завсарлагаа байдаггүй шууд үргэлжилдэг. Харин ярианы шалгалтыг тухайн шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагын хуваариас хамааран тухайн шалгалт болох өдөрөө юм уу долоо хоногийн өмнө эсвэл, долоо хоногийн дараа авдаг.

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Сүүлийн үед англи хэлээр ярьдаггүй Солонгос, Япон, Хятад, Тайвань, Вьетнам, Орос, Монгол, Араб зэрэг олон орны залуус хямд зардлаар, богино хугацаанд, ганцаарчилсан багшаар англи хэл заалгуулахаар Филиппин улсад 7 хоног бүр ирж суралцсаар байна. Тэд энд суралцахын хажуугаар үзэсгэлэнт далайн эрэг, арлаар аялан цагийг үр бүтээлтэй, амьдралын марташгүй дурсамжаа бүтээсээр байна.

Тэд хүссэнд IELTS, TOEFL оноогоо эндээс авчихаад цаашаа үргэлжлүүлэн Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаар явцгааж байна.

эх сурвалж: jet school

Англи хэл бол Дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр юм.

CIA-CEBU INTERNATIONAL ACADEMY

Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академид чанартай сургалтаар, хямд зардлаар, ганцаарчилсан багшаар англи хэл сурахыг урьж байна. CIA академи дээр Монгол менежер ажилладаг учир та ганцаараа, мэдэхгүй, хэцүү байх боловуу гэж айх зүйлгүй таныг онгоцны буудлаас тосохоос авахуулаад бүх зүйл дээр туслаж, зөвлөх болно.

Сургуулийн facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол менежертэй холбогдох facebook account: Jessica Mongolia

Филиппин дэх утасны дугаар: +63 0905 296 7902

CIA JUNIOR CAMPUS- ХҮҮХДИЙН КАМПУСЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академийн хүүхдэд зориулсан JUNIOR кампусыг танилцуулж байна.

Junior campus -д 10-15 насны хүүхдүүд суралцах боломжтой бөгөөд жил бүр япон, солонгос, вьетнам, тайван, хятад, монгол зэрэг улсуудаас хүүхдүүд ирж суралцдаг олон улсын англи хэлний вакуумжуулсан сургалттай зөвхөн хүүхдүүдэд зориулсан тусгай кампус юм

1 БАГШ+ 1 СУРАГЧ, ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Филиппин улс нь 7100 гаруй арлаас бүрдэх арлын орон бөгөөд нийт хүн амын 90 гаруй хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Газарзүйн байршлын хувьд Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг улсуудтай ойрхон оршдог нь англи хэл сурах хамгийн тохиромжтой азийн орны тоонд багтаж байна. 1 БАГШ + 1 СУРАГЧ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР таны хүүхдийн унших, ярих, бичих, сонсох зэрэг англи хэлний бүх чадварууд зэрэг хөгжих юм.

ГРУПП ХИЧЭЭЛ

Групп хичээл нь үе тэнгийн найзуудтайгаа хамт ярилцаж, харилцаа яриа үүсгэснээр англи хэлний ярих, сонсох, ойлгох чадварууд зэрэг хөгжих давуу талтай юм.

ХҮҮХДИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Ганцаарчилсан багштай хичээл өдрийн 6 цаг, сонсох, бичих, унших,ярих, дүрмийн хичээлүүд, багтсан. Америк багштай групп хичээл 2 цаг орно. Өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ. Хичээлийн дараа усанд сэлэх, ширээний теннис, сагсан бөмбөг зэрэг олон төрлийн спорт арга хэмжээ зохион байгуулдаг.

JUNIOR CAMPUS СУРГУУЛИЙН ОРЧИН

Хүүхдэд зориулсан аюулгүй орчинд, эрүүл хоол хүнсээр ханган, 24 цагийн харуул хамгаалалттай байранд хичээллэх болно.


ЧӨЛӨӨТ ЦАГ+АЯЛАЛ ЗУГААЛГА+ АКТИВИТИ АРГА ХЭМЖЭЭ

Ажлын 5 өдөр хичээлээ эрчимтэй үзэж, төрөл бүрийн дотоод активити арга хэмжээнүүд болдог бол амралтын өдрүүдэд үзэсгэлэнт газруудаар аялуулдаг.

24 ЦАГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, 24 ЦАГИЙН ТУРШ ЭМЧ, СУВИЛАГЧ ХАМТ БАЙРЛАДАГ.

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ, АМТ ЧАНАР САЙТАЙ ЭРҮҮЛ ХООЛ

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл CIA академийн Монгол улсыг хариуцсан менежер JESSICA MONGOLIA шууд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл асуугаарай.

Design a site like this with WordPress.com
Get started