Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг 500 өгүүлбэрийг мэдсэн байхад 80-90% ойлгодог болно.

Америкчуудын хамгийн их хэрэглэдэг 500 өгүүлбэрийг орууллаа. Англи хэлийг хялбар сурах арга хайж байгаа бол Та өдөрт 2-3 өгүүлбэр цээжлээд явахад болно. Гадаад явахад эдгээр үг өдөр тутмын амьдралд тань маш их хэрэг болно шүү. Амжилт хүсье!!!

ФИЛИППИНД ХЯМД ЗАРДЛААР, ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТААР АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Сургуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

[A]
A piece of cake. Ядах юмгүй.
Absolutely. Мэдээж!
After you. Та түрүүлээд яв.
Always. Дандаа л ийм.
Amazing. Мундаг юмаа
And then? Тэгээд яасан бэ?
Any good ideas? Сайхан санаа байна уу?
Any time. Дуртай цагтаа
Anybody home? Гэрт чинь хүн байгаа юм уу?
Anything else? Өөр яасан гэнээ?
Are you in line? Та оочерлэж байгаа юм уу?
Are you kidding? Тоглоогүй биздээ?
Are you serious? Нээрээ гэж үү?
At last. Ингэж нэг юм.
Attention, please! Анхааралаа түр хандуулаач
Awesome! Гайхалтай

[B]
Back me up. Надад туслаарай~
Be my guest. Таны таалалаар болог
Be patient. Бага зэрэг л тэвччих
Be punctual! Цагаа барьж байлдаа!
Be right back with you. Одоохон эргээд ирье
Be seated. Суулдаа
Beat it. Эндээс яваач
(Beer), please. (Пиво) өгөөч
Behave yourself. Соёлтой байгаач!
Better late than never. Оройтсон ч гэсэн оргүйгээс л дээр.
Better than nothing. Оргүй байснаас л дээр
Boy! It hurts. Ёо~ Их өвдөж байна.
Break it up. Муудалцахаа болилдоо

[C]
Call me …, please. Намайг … гэж дуудаарай.
Can I get a ride? Би дайгдчихаж болох уу?
Can you hear me now? Сайн сонсогдож байна уу?
Can’t argue with that. Энэ муудалцахаар юм биш байна.
Can’t be better than this. Үүнээс илүү сайн юм гэж байхгүй.
Cash or charge? Бэлнээр үү, Картаар уу?
Catch you later. Дараа уулзая)
Certainly. Яг тийм.
Charge it please. Төлбөрөө кредит картаар хийгээрэй.
Check it out. Шалгаад үздээ
Check, please. Тооцооны хуудсаа өгөөч
Cheer up! Хүчтэй байгаарай,
Cheers! Төлөө!
(Coffee), please. (Кофе) өгөөч
Come and get it. Ирээд аваарай (Энд ирээд идээрэй)
Come on in. Орооч
Come on. Үгүй байлгүй дээ.
Congratulations! Баяр хүргэе
Could be. Тийм юм байх шүүдээ
Couldn’t be better than this. Үүнээс илүү юм гэж юу байхав

[D]
Definitely. Мэдээж тодорхой.
Delicious! Амттай байна
Depends. Байдлаасаа л болно
Did you get it? Ойлгосон уу?
Didn’t I make myself clear? Би өөрийгөө тодорхой хэлээгүй гэж үү?
Disgusting! Онцгой байна
Do I know it? Би мэдэж байна. Хэн ч биш гээгүй шүүдээ?
Do I look all right? Би зүгээр харагдаж байна уу?
Do you follow me? Та миний хэлсэнийг ойлгох нь уу?
Do you have everything with you? Таньд бүгдээрээ байгаа биздээ?
Do you? Таны хувьд?
Doing okay? Бүтэмжтэй юу?
Don’t get too serious. Битгий хүндрүүлж ойлго.
Don’t miss the boat. Боломжыг бүү алд
Don’t press (push) your luck. Азандаа битгий их найд
Don’t ask. Бүү асуу
Don’t be a chicken. Айх юм байхгүй ээ
Don’t be afraid. Битгий ай
Don’t be foolish. Битгий тэнэглээд бай
Don’t be modest. Битгий даруухан загна
Don’t be shy. Битгий ичээрэй
Don’t be silly. Битгий улбайгаад бай
Don’t bother. Анхаарах хэрэггүй
Don’t bother me. Намайг битгий зовоо
Don’t change the subject! Ярианы сэдэв битгий өөрчлөөд бай
Don’t get into trouble. (Stay out of trouble.) Битгий хутгалдаад бай
Don’t get upset. Битгий их уурлаарай
Don’t mess with me. Надтай битгий ингэж харьцаарай
Don’t let me down. Миний итгэлийг битгий алдаарай
Don’t make me laugh. Битгий инээд хүргээч
Don’t push me! Битгий хүчлээд байгаач
Don’t push! Битгий түлхээч.
Don’t worry about it. Бүү санаа зов
Drive safely! Болгоомжтой яваарай~

[E]
Easy does it. Болгоомжтой хий (Тайвшир, битгий уурла)
Either will do. (Anything will do.) Аль нь ч болно
Enjoy your meal. Сайхан хооллоорой
Enough is enough. Хангалттай одоо боль
Exactly. Яг энэ чинь.
Excellent! (Super!) Шилдэг!
Excuse me. Өршөөгөөрэй

[F]
Far from it. Дуусах болоогүй байна
Fifty-fifty. 50:50 биздээ?.
Follow me. Миний хойноос.
For good? Үргэлж ийм байх уу?
For what? Юунаас болоод?
Forget it. Мартчих.

[G]
Get in the line. Оочерлоорой
Get lost! Яг одоо яв
Get off my back. Намайг дахиж битгий зовоо
Get real! Нухацтай бай
Get the picture? Бүрэн ойлгосон уу?
Give it a rest. Зөнд нь орхичих
Give it a try. Нэг хичээгээд үзээч
Give me a call. Надруу залгаарай
Gladly. Дуртайяа
Go ahead. Хий хий (Ярианы дундуур тасалсан үед “Хэл хэл” гэсэн утгаар бас хэрэглэнэ)
Go fifty-fifty. 50:50-аар хуваагаад төлье
Go for it. Чи чаднаа, (Хичээгээд үзээрэй)
Go get it. Очоод аваад ир (Мөн урам өгөх зорилгоор “Оролдоод үзэх хэрэгтэй” гэсэн утгаар)
Go on, please. За үргэлжлүүлээрэй
Going down? Доошоо явж байна уу? (Ихэвчлэн лифтэнд)
Going up? Дээшээ явж байна уу? (Ихэвчлэн лифтэнд)
Good enough. Хангалттай сайн
Good for you. Болж дээ (Үл ялиг баяр хүргэсэн утгатай)
Good luck to you! Чамд аз хийморь хүсье
Good luck. Амжилт хүсье
Good talking to you. Чамтай ярилцах сайхан байлаа
Grow up! Ухаан суулдаа
Guess what? Юу болохыг таагаарай

[H]
Hang in there. Тэсэж байгаарай
Hang loose. Амарч байгаарай.
Hang on! Байзаарай
Have a nice day. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Have fun! Хөгжилтэй байгаарай!
He didn’t show up. Тэр ирээгүй
He is history to me. Тэр миний хувьд өнгөрсөн хүн.
Help me! Туслаарай
Help yourself. Хүссэнээрээ идээрэй
Here is something for you. Таны төлөө энийг бэлдлээ
Here you are. Энэ байна
Hi ! Сайн уу
Hold it ! Битгий хөдөл, байз!
Hold on. Түр хүлээгээрэй
How about you? Та ямар байна?
How big is it? Хэр том гэж?
How come? Яаж?
How do you like here? Энд байх дуртай юм уу?
How have you been? Өнгөрсөн хугацаанд юу хийж байв?
How many times do I have to say? Хэд хэлүүлж байж ойлгох юм бэ?
How many? Хэдэн ширхэг?
How much? Хэр их?
How was your trip (vacation)? Аялал (Амралт) ямархуу байв?
How? Яаж?
How’s everything? Давгүй юу? (Мэндчилгээний утгаар)
How’s work? Ажил сайн уу?
How’s you family? Танайхан сайн уу?

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар анли хэл сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдохJessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,

[I]
I agree. Санал нийлж байна.
I am (deeply) touched. Үнэхээр сэтгэл хөдөллөө.
I am a little disappointed. Бага зэрэг урам хугарлаа.
I am all set. Бэлтгэл дууслаа!
I am aware of that. Тэрийг сайн ойлгож байгаа.
I am back. Би эргээд ирлээ
I am broke. Би хов хоосон (Санхүүгийн хувьд нойл заалаа)
I am coming. Одоо очлоо.
I am crazy about her. Би тэр бүсгүйд дурласан.
I am exhausted. Туйлдаж ядарлаа.
I am fed up with this. Үүнд нээрээ залхаж байна
I am free. Завтай байна
I am full. Гэдэс зайгүй боллоо
I am getting hungry. Өлсөөд эхлэх чинь
I am going to miss you. Чамайг санах байх даа
I am impressed. Миний сэтгэл хөдөллөө.
I am in a hurry. Би яарч байна
I am in need. Гунигтай байна
I am nearsighted. Би ойрын хараа муутай
I am on duty. Ажилтай байна
I am scared to death. Үхэтлээ айж байна
I am serious. Би тоглоогүй байна
I am short-changed. Задгай мөнгө хүрэхгүй байна
I am single. Би ганц бие
I am sorry. Уучлаарай
I am starving to death. Өлсөж үхлээ
I am stuffed. Гэдэс дүүрчихлээ.
I am upset. Уур хүрч байна
I bet. Би итгэлтэй байна (Мөн “Тэгэлгүй яахав” гэсэн зөвшөөрсөн утгаар хэрэглэнэ)
I can tell. Тэгэж харагдаж байна
I can handle it. Би чадна
I can not handle it anymore. Би үүнээс цааш чадахгүй.
I can’t afford that. Би чадахгүй. (Ихэвчлэн санхүүгийн хувьд)
I can’t help it. Би яаж ч чадахгүй
I can’t say for sure. Найдвартай гэж хэлж чадахгүй
I can’t stand it. Цаашид тэвчихгүй нь!
I can’t thank you enough. Таньд талархсанаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна
I didn’t mean to. (I didn’t mean it.) Би ингэе гэж бодоогүй юм шүү (Би албаар ингээгүй)
I don’t believe it. Би итгэхгүй
I don’t care. Надад хамаагүй
I don’t get it. Би ойлгохгүй нь
I don’t like it. Би үүнд дургүй
I doubt it. Арай л биш… (No гэхийн оронд хамгийн их хэрэглэдэг хувилбар. Эелдэгээр No гэсэнтэй адилхан)
I fee the same way. Надад бас тэгэж санагдсан.
I get it. Би ойлголоо.
I got lost. Би төөрчихлөө
I have got to go now. Би одоо явах боллоо
I have had enough. I quit. Би залхаж байна. Болилоо
I hardly know him. Би түүнийг сайн танихгүй
I hate to eat and run but … Идэнгүүтээ явчихмааргүй л байна гэхдээ …
I have a long way to go. Туулах зам ч хол байна даа
I have no appetite. Хоолны дуршил алга
I have no clue. Ямарч санаа алга. (Яахаа мэдэхгүй байна)
I have no energy. Надад тэнхэл алга
I have no idea. Ёстой бүү мэд
I have no time. Би завгүй байна
I haven’t got all day. Та жаахан түргэлж болох уу?
I hear you loud and clear. Би сайн сонсож байна.
I know what! Ойлголоо!
I love it. Надад үнэхээр таалагддаг
I made it. Би чадсан!
I mean it. Нээрээ. Тоглоогүй шүү.
I owe you one. Таньд өртэй боллоо
I see. Ойлголоо
I still love you. Би чамд одоо ч хайртай
I swear to God. Би тангараглая!
I taught myself. Би бие дааж сурсан
I was lucky. Би үнэхээр азтай байлаа
I was told that. Миний сонссоноор … (that гээд үргэлжилнэ)
I will be in touch. Би тань руу залгая.
I will do it for you. Би хийчихье
I will drink to that. Би санал нийлж байна
I will get it. Би авчихья, (Жишээлбэл утас)
I will miss you. Би чамайг санана.
I will never make it on time. Цагтаа амжихгүй нь бололтой
I wouldn’t say no. Үгүй гэхгүй ээ
I’m coming. Би очиж байна
In a sense, he is nothing but a suit. Тэр гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүн
Incredible. Гайхамшигтай
Is that all? Ердөө энэ үү?
It is chilly. Хүйтэрч байна шүү
It is humid. Чийглэг байна шүү.
It is muggy Бүгчим байна шүү.
It is out of style. Хуучирсан загвар байна.
It is painful for me. Үүнд би их шаналж байна
It is time for lunch. Үдийн хоолны цаг боллоо
It is time to go. Явах цаг боллоо
It is windy. Салхитай байна шүү
It makes sense. Байж болох л юм
It takes time. Үүнд цаг орно
It’s for you. Чамтай ярья гэж байна (Утас аваад өөр хүнтэй ярина гэвэл)
It’s not fair. (It’s unfair) Шударга бус байна
It’s all right. Зүгээрээ
It’s beautiful. Үзэсгэлэнтэй байна
It’s cool. Гоё харагдаж байна. (Зарим үед “Зүгээрээ” гэсэн утгаар хэрэглэж болно)
It’s free. Энэ үнэгүй
It’s freezing. Хөлдөж үхлээ
It’s my fault. (It’s not my fault) Энэ миний буруу ( Энэ миний буруу биш)
It’s all your fault. Бүгд миний буруу
It’s my pleasure. Зүгээрээ (Баярлалаа гэхэд хариуд нь хэлэхэд хэрэглэнэ)
It’s my turn. Одоо миний ээлж
It’s now or never. Энэ бол ганц олдох боломж
It’s on me. Би дааж байгаа юм шүү.
It’s really bad. Их муу юм болжээ
It’s tough. Хэцүү байна
It’s your turn. Таны ээлж

[J]
Just about. Бараг л.
Just kidding. Тоглосон юм шүү
Just looking. Зүгээр сонирхож байна (Худалдаа хийхгүй ч бараа сонирхох үед)
Just a moment. Одоохон

[K]
Keep an eye on this, will you? Энийг түр харж байгаач, Та туслана биздээ?
Keep going. Яваад байгаарай
Keep in touch. Холбоотой байцгаая
Keep it confidential. Хүнд битгий хэлээрэй (Энэ нууц байг)
Keep it to yourself. Та л ганцаараа мэдэж бай. (Энийг нууцлаарай)
Keep looking. Цааш нь хайгаад байгаарай
Keep out of my way. Битгий зам хаагаад байгаач
Keep the change. Хариултаа өөртөө үлдээ
Keep your chin up! Толгой гэдгэр яв. (Битгий харамс, битгий бууж өг)
Knock it off. Болилдоо ~~ (Эсрэг тал тоглоом хийгээд байх үед эсвэл байж боломгүй зүйл ярих үед)

[L]
Large or small? Том нь уу, жижиг нь үү
Let it be! Орхичих!
Let me see… Алив харъя … (Тодорхой утга агуулалгүй хэрэглэнэ … аан-тай ойролцоо)
Let me think about it. Би бодож үзье (Энэ бас утга агуулалгүй яриан дунд хэрэглэнэ … аан-тай ойролцоо)
Let’s give him a big hand. Түүнд алга ташин баяр хүргэе
Let’s call it a day. Өнөөдөр ингээд дуусгая
Let’s eat out. Гадуур хоолонд гарцгаая
Let’s get down to business. Гол сэдэврүүгээ орьё
Let’s get together sometime. Дараа нэг хамт үзэцгээе
Let’s go over it one more time. Дахин нэг нягтлаад үзэцгээе
Let’s see. За алив.. (Ямар нэг зүйл нягталж харахдаа хэлэх)
Let’s split the bill. Хуваагаад төлчихье
Let’s try. Нэг оролдоод үзье
Look who’s here. Үгүй ээ, энэ чинь одоо хэн бэ. (Удаан уулзаагүй найзтайгаа гэнэт санамсаргүй таарах үед)
Lucky you! Чи ч азтай юмаа

[M]
Make a way! Зам тавиарай
Make mine well done. Би “well done”-ийг сонгоё (Стэйк захиалахдаа)
Make that two, please. Хоёр хуваачихаарай (Стэйк захиалахдаа)
Make yourself at home. Гэртээ байгаа юм шиг байгаарай
Many thanks in advance. Тусалж байгаад тань их баярлалаа
Many thanks. Маш их баярлалаа
May I interrupt you? Таньд бага зэрэг төвөг удах нь дээ?
Maybe. Тийм ч байж магадгүй
Maybe not. Тийм биш ч байж магадгүй
Maybe some other time. Дараа дахин уулзая
Me, too. Би ч адилхан
Money talks. Мөнгөтэй байхад бүх юм бүтнэ
Most likely. Бараг л тийм
My pleasure. Тааламжтай байна (Баярлалаа-ийн хариуд байнга хэрэглэдэг)

[N]
Never better. Дэндүү сайхан.
Never mind. Санаа зовох хэрэггүй
Never say die. Битгий бууж өгөөрэй
Never too late. Оройтсон гэж бодох хэрэггүй
Next time. Дараагийн удаа.
“Nice meeting you. Таньтай уулзахад сайхан байлаа. (Хүнтэй анх уулзаад салахдаа
“”Баяртай”” гэсэн утгаар, дахин уулзахдаа хэлэхгүй.
Харин ‘nice to meet you’ бол шинэ хүнтэй Сайн уу гэсэн утгаар хэрэглэнэ)”
Nice talking to you. Таньтай ярилцахад сайхан байлаа. (Уулзаад салахдаа)
No kidding. Үгүй байлгүйдээ!
No problem. Асуудал биш
No sweat. Юу ч биш (Миний хувьд нүд ирмэхийн зуур хийчих хялбархан ажил гэсэн утгаар)
No way. Хэзээ ч болохгүй
No wonder. Нэг л тэгэх шинжтэй байсан юмаа
Not a chance. Яав ч болохгүй
Not bad. Муугүй шүү (Давгүй л юм байна)
Not really. Тийм бишээ
Not too good. (Not too bad) Яахавдээ л. (Тийм ч муу биш)
Nothing much. Сонин юмгүй дээ
Nothing new. Онцын сонин алгадаа (Хэн нэгэн мэдээлэл лавлах үед)
Nothing new about that. Тэр талаар өөрчлөгдсөн юм алга
Now what? Тэгээд яасан гэж?
Now you are talking. Тэгээд одоо л дэлгэж байгаа юм бий вий

[O]
Occupied. Хүнтэй байна (Ариун цэврийн өрөө)
Oh, dear! Үгүй ийм юм гэж …
Okay. За (Ойлголоо)
Okeydokey За (Ойлголоо) (Дотно хүндээ л хэрэглэнэ, өхөөрдөм байдлаар)
On the contrary. Эсрэгээрээ
Once in a blue moon. Хааяа л нэг
Ouch! Паах
Out of question. Энэ боломжгүй

[P]
Pick it up! Аваарай! (Газраас)
Please enjoy yourself. Та хөгжилтэй байгаарай
Please relax. Тайвшрах хэрэгтэй
Please! Гуйж байна
Poor thing. Хөөрхий дөө (Ямар өрөвдөлтэй юм вэ?)
Pretty good! Үнэхээр гоё
Really? Нээрээ юу?
Relax. Тайван бай.

[S]
Same here. Санал нийлж байна
Same to you. Та ч гэсэн
Say cheese! Инээмсэглээрэй (Зураг авах үед)
Say hello for me. Миний мэндийг дамжуулаарай
Say that again? Та дахиад хэлдээ?
Say when. Болно гэж хэлээрэй (Аяганд ус ундаа хийхдээ аль хүртэл хийхийг асуухдаа хэрэглэнэ)
See you later! (Later!) Дараа уулзая
See you. Дараа уулзая
Serious? Үнэнээсээ хэлж байна уу
Shame on you. Өөрөөсөө ичээч! (Бараг л эелдэг хараалын үг юм)
She is my style. Тэр бүсгүй яг миний сонирхдог стиль
She is very sophisticated. Тэр бүсгүй их хээнцэр
Shoot! Золиг! (Боловсролтойчууд нь shit гэж хараахын оронд shoot гэдэг. Damn гэхийг Dang гэдэгтэй адил)
Skip it! Үүнийг алгасья.
So much for that. Одоо тэрийг ярихаа боль
So soon? Тийм хурдан уу?
So what? Тэгээд яаг гэж?
Sold out. Дууссан
Something’s fishy. Нэг л сэжигтэй байна
Something’s never changed. Хэзээ ч хувирдаггүй зүйл гэж бий
Sorry to bother you. Төвөг удсанд уучлаарай
Sorry? Юу гэсэн бэ? (Хүний хэлсэнийг дутуу ойлгосон үедээ)
Sounds good. Сайхан санаа байна
Speak out. Чанга яриарай
Speaking. Яриарай
Speaking Spanish? Испаниар ярьдаг уу?
Stay cool. Тайвшир
Stay longer. Жаахан суулдаа.
Stay out of trouble. Дэмий зүйлд битгий хутгалд (Өөртөө битгий гай дуудаад бай)
Stick around. Хажууд байж бай
Stick with it. (Бууж өгөлгүй) Үргэлжлүүлээд байгаарай.
Stop complaining. Гомдоллохоо боль
Suit yourself! Таны таалалаар болог
Super. Гайхалтай!
Sure. Мэдээж
Sure thing. Мэдээж байлгүй яахав
Sweet dreams. Сайхан амраарай

[T]
Take a guess. (Can you guess?) Та таалдаа
“Take care! Болгоомжтой яваарай ~~ (Сайн яваарай, болгоомжтой яваарай гэсэн
утгаар маш их хэрэглэгддэг, зөвхөн эмнэлэгт л “”Биеэ бодоорой”” гэх утгаар)”
Take my word for it. Энэ талаар надад л итгэ
Take your time. Тайван хийгээрэй
Tell me about it. Яг үнэн ~~ (Санал бүрэн нийлэх үед)
Thank God. Баярлалаа ~~ ( Сэтгэл тайвширах үед)
Thanks for calling. Залгасанд баярлалаа
Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
Thanks for the compliment. Магтсанд баярлалаа
Thanks for the ride. Хүргэж өгсөнд баярлалаа
Thanks, but no thanks. Баярлалаа, гэхдээ миний хувьд хангалттай.
That depends. Тэр нөхцөл байдлаас л хамаарна
That figures. Тэр тэгэлгүй яахав
That happens. Тийм зүйл байлгүй яахав
That should help. Тэр тус нэмэр болноо
That sounds good. Тэр чинь сайхан санаа байна
That will be the day. Хэрэв тэгдэгсэн бол хичнээн сайхан бэ?
That’s a steal. Бараг үнэгүй шахуу.
That’s all right. Тэр зүгээрээ
That’s all there is to it. Байгаа нь л тэр шүүдээ
That’s all? Байгаа нь л тэр үү?
That’s enough about that. Тэр байхад хангалттай
That’s enough. Одоо болно
That’s good. Сайн юм болжээ
That’s hard to say. Хэлэхэд хэцүү юмдаа.
That’s it. Яг энэ чинь.
That’s a nice surprise! Ингэн гэж бодсонгүй.
That’s not fair.(That’s unfair) Шударга бус байна.
That’s right. Зөв.
That’s the way to go. Тиймээ. Тэгэж хийх ёстой
That’s what I mean. Яг тэгэж бодож байлаа!
There you are. Энэ байна.
Things will work out all right. Бүх юм сайхан болноо
This is just between you and me. Энэ зөвхөн бидний нууц шүү
This is not much. Бага боловч.
This is urgent. Яаралтай
This one ? Ийм юм байж болох уу?
Time will tell. Цаг хугацаа бүгдийг зохицуулна
Time’s up. Цаг дууслаа!
Too bad! Ямар харамсалтай юм бэ
Too expensive. Дэндүү үнэтэй байна
To the best of my knowledge~ Дор хаяж миний ойлгосноор бол~
Trust me. Надад итгэ
Try again. Дахиад оролдоод үз

[U]
Uh-uh Золиг!
Unbelievable. Байж боломжгүй юм!
Up to here. Хоолойнд хүртэл тулчихлаа (Зайгүй болчихлоо)
Up, or down? Дээшээ юу, доошоо юу? (Лифтэнд?)

[W]
Wait a minute. Түр хүлээгээрэй
Watch out! Болгоомжтой
Watch your language. Үгээ бодож яриарай
We are in the same boat. Бидний зовлон ижил юм байна
Welcome home! Гэртээ тавтай морил
Well done. Сайн байна
What a nerve! Ичих нүүргүй юмаа
What a relief! Одоо л санаа амарлаа
What a shame. Ёстой ичмээр юм
What about it? Тэр яасан гэж?
What about you?(What about me?) Таньд ямар байна? (Би ямархуу байна?)
What brings you here. Ямар хэргээр ирэв?
What did you say? Юу гэнээ?
What do you do? Та ямар мэргэжилтэй вэ?
What do you know? Та юу мэдэж байгаа вэ?
What do you mean? Ямар утгаар?
What do you say? Юу гэмээр байна? (Ямархуу байна?)
What do you think of it? Энэ тухай юу гэж бодож байна?
What do you think? Юу гэж бодож байна?
What for? (For what?) Юуны төлөө?
What is it? Юу болов?
What makes you say that? Яагаад тэгэж хэлэх болов?
What time is it? Цаг хэд болж байна?
What? Юу гэнээ?
What’s it called? Тэрийг юу гэдэг билээ?
What’s today’s special? Өнөөдрийн тусгай цэс юу вэ?
Whatever you say. Та юу ч гэж болно.
What’s happening? Амьдрал давгүй юу?
What’s new? Сонин сайхан юу байв?
What’s the big deal? Тэгээд яах гэж?
What’s the point? Гол санаа нь юу вэ?
What’s up? Юу байна? (Сайн уу)
What’s wrong? Юу нь буруу болчихов?
When? Хэзээ?
Where are we? Бид хаана байна?
Where did you stay? Та хаана байрласан бэ?
Where do you live? Та хаана амьдардаг бэ?
Where is a drugstore? Эмийн сан хаана байдаг вэ?
Where to ? Хаашаа?
Which one? Аль нь?
Who cares! Надад хамаагүй ээ
Who is it? Та хэн бэ?
Who knows? Хэн л мэдэв гэж.
Who’s there? Тэнд хэн байна?
Who’s calling? Хэн бэ? (Утас авахдаа)
Why didn’t I think of that? Яагаад тэр талаар бодоогүй юм болоо?
Why not? Яагаад болохгүй гэж?

Why? Яагаад?
Win-win situation. Хэн хэндээ ашигтай
With pleasure. Дуртайяа
Would you like some? Амсах уу?
Wow! Хөөх

[Y]
Yeah. Yes За,
Yes and no. Тийм, бас үгүй
You are a lucky duck. Чи ч азтай юм!
You are driving me crazy. Та үнэхээр миний дургүйг хүргэж байна шүү
You are getting better. Та таалагдаж байна шүү
You are soaked! Шалба норчихож.
You are teasing me. Надаар тоглож байгаа биздээ?
You’re telling me. Санал нэг байна!
You are too much. Та арай дэндэж байна
You bet. Тэгэлгүй яахав
You bet? Барих уу? (Итгэлтэй байна уу?)
You cannot fool me. Намайг хуурчихна гэж битгий бодоорой
You can say that again. Таны хэлдэг зөв
You first. Та эхэл
You flatter me. Та намайг дөвийлгөөд байна (Талархсан утгаар)
You have a wrong number. Та буруу залгасан байна
You got it. Та ойлгожээ.
You have lost me. Таныг юу гэснийг ойлгосонгүй
You look good. Сайхан харагдаж байна
You must be crazy. Та галзуурсан байхаа
You name it. Та тушаалаа л буулга
You said it. Таны зөв
You should get in shape. Та биеэ бодох болжээ (Жин хасах хэрэгтэй болжээ гэсэн утгаар хэлж болно)
You stay out of it. Чи энэнд оролцох хэрэггүй
You went too far this time. Та энэ удаа арай хэтрүүлчихлээ
You win. Таны ялалт
You’re wasting your time. Та цагаа л дэмий үрж байна
You’re welcome. Зүгээрээ (Баярлалаа гэхийн хариуд хэрэглэдэг)

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар анли хэл сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдохJessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,


СУРГУУЛИЙН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Гадаад хэл сурснаар бий болох 9 давуу тал

1. Шинэ хүмүүстэй уулзах

Гадаад хэл сурснаар дэлхийн эргэн тойрны хаалга таны өмнө нээгддэг. Магадгүй та хэлийг нь сурч буй оронд очиж болно. Тэр үед хүмүүс өөрийнх нь эх хэлээр ярьж байхад ямар таатай, нээлттэй ханддагийг хараад гайхна шүү.

2. Ажил олгогчид дуртай (тэд танд илүү нааштай хандах болно)

Хэрэв таны CV дээр хоёр дахь хэлний мэдлэг өндөр гэж байвал таны ажилд орох магадлал нэг хэл мэддэг нэр дэвшигчидийнхээс илүү өндөр байх болно. Худалдаа, бизнесийн харилцаа өссөн өнөө бизнесийн үйл ажиллалаа улс орнуудын хил хязгаарыг даван өрнөдөг болсон. Иймээс өөр орны нийлүүлэгч эсвэл худалдан авагчтай харьцах хэрэгцээтэй байгууллагад таны үнэ цэнэ улам л өсдөг.

3. Зайлшгүй шаардлага болж байна

Өнөөгийн хурдацтай өсөж буй эдийн засгийн орчинд хоёр хэлтэй болох зайлшгүй шаардлага тавигддаг болжээ. Маш олон хүмүүс гадаад хэлний чухлыг ухамсарлахын хэрээр ганц хэл мэддэг хүмүүс ард хоцрох аюултай болоод байна.

4. Аялахад хэрэгтэй

Австри улсын философич Людвиг Виттгенштейн “Таны оршин буй дэлхий таны мэддэг хэлээр хязгаарлагдана” хэмээн хэлсэн байдаг.

Гадаад хэл мэддэг байх нь амралтаар аялахад ч хэрэгтэй. Та тухайн орны хэлийг мэддэг байх нь аяллыг илүү хялбарчилж, зугаатай болгодог. Ялангуяа нутгийн иргэд тэдний хэлийг сурах гэж оролдож буй хүмүүсийг их сайшааж, элэгсэг ханддаг.

Мөн тухайн хэлээ цааш гүнзгийрүүлэн судлах эрмэлзлийг бадраадаг аялах явцдаа олж авдаг.

5. Гадаадын нэг хэл сурсны дараа нөгөө хэлийг сурахад мянга дахин хялбар

Та гадаадын аль нэг хэлийг сурсны дараа хэл сурах үндсэн техникийг сурч бас дасдаг. Мөн гадаад хэл сурснаар тархины боловсруулах, задлан шинжилгээ хийх явц сайжирдаг. Таны сурсан анхны гадаад хэл ямар хэл байх нь чухал биш. Тухайн үндсэн техник, чадварыг дараа дараагийн хэл сурахдаа шууд ашигладаг гэсэн үг. Таны тархи шинэ хэл сурах аргачлалыг зөнгөөрөө мэдэх бөгөөд хэлнүүдийн бүтцийн ондоо байдлыг ч шууд ялгах чадвартай болдог.

6. Та илүү ухаалаг болдог

Гадаад хэл сурах нь ой тогтоолтыг сайжруулах, анхаарлын хоорондын зайг уртасгахад тустай. Гадаад хэл сурах явц нь тархийг дасгалжуулж, асуудал шийдэх чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

Та нэг хэлнээс нөгөө хэл рүү хөрвүүлэх үед олон зүйл зэрэг хийх чадвараа давхар хөгжүүлдэг. Мөн тэд илүү дэс дараалалтайгаар сэтгэдгээс гадна шийдвэр гаргах чадвар нь сайжирч, эргэн тойрноо илүү сайн мэдэрч чаддаг.

Мөн гадаад хэл сурах явцад төрөлх хэлээ улам сайжруулж байдаг. Танд ямар ч хэлний бүтцийг сургадаг онцлогтой.

7. Та илүү удаан хугацаанд ухаалаг хэвээрээ байна

Хоёр хэлний мэдлэгтэй хүмүүс алцгеймер болон сэтгэцийн өвчнөөс илүү удаан хугацаанд хол байж чаддаг болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Алцгеймерийн өвчин нь сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа өвчин. Боловсролын түвшин, хүйс, ажил мэргэжил зэргээс үл хамааран хоёр хэлтэй хүмүүс уг хэлээр өвчлөх нь 4,5 жилээр хожуу өвчилдөг байна. Мэдээжийн хэрэг нэг хэлний мэддэг хүмүүстэй харьцуулсан судалгаа.

Өөр хэл нэмж сурах нь мэдээллийг илүү тархины илүү олон сувгаар дамжуулдаг онцлогтой аж. Мөн тухайн суралцагчийн наснаас үл хамааран хэл сурах нь тархины анхаарал, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг хэсгийг илүүтэй хөгжүүлдэг байна.

8. Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ

Мөн судалгаагаар олон хэлний мэдлэгтэй хүмүүс ганц хэлний мэдлэгтэй хүмүүсээс илүү бүтээлч болохыг баталжээ. Гадаад хэл сурах нь таны асуудал шийдэх чадварыг хөгжүүлээд зогсохгүй цэгцтэй, дараалалтай сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Таны сэтгэх хүрээг илүү олон талтай болгосноор нэг асуудалд олон шийдэл олох чадварыг танд өгдөг.

9. Таны өөртөө итгэх итгэлийг бүтээдэг

Та “Би чадна” гэж итгэх түвшинд хүрдэг. Хүн шинэ чадвар сурахын хэрээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэн байдаг. Үүний адилаар гадаад хэл сурснаар илүү итгэлтэй нэгэн болон хувирдаг. Итгэлтэй хүмүүс өөртөө эргэлздэг хүмүүсээс илүү сонирхолтой биз дээ? Гадаад хэл сурах техникийг эзэмших явцад таны сэтгэхүй илүү чөлөөтэй болдог.

Гадаад хэл сурахын тулд тухайн орны хэлээр сайн ярьдаг хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Иймээс гадаад хэл сургаснаар танилын хүрээгээ нэмэгдүүлэх төдийгүй хүмүүстэй харилцах чадвараа дээшлүүлэх боломж билээ..

эх сурвалж: biznetwork

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар анли хэл сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдохJessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,

Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц

Хэдийгээр чи англи хэлийг олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л байна уу??? Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.

НЭГ ҮГЭЭР БИШ, ҮРГЭЛЖ ӨГҮҮЛБЭРЭЭР НЬ ЦЭЭЖИЛЖ БАЙ

Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь  За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: cantankerous(Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад “that grumpy cantankerous old man”(тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана

ДҮРЭМ БИТГИЙ ДАВТ

Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

НҮДЭЭРЭЭ БИШ, ЧИХЭЭРЭЭ СУР

Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд  л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

ГҮЙЦЭД СУР

Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана.  Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

ЖИЖИГХЭН ӨГҮҮЛЛЭГ ДОТРООС ДҮРМИЙГ СУР

Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

ЗӨВХӨН ЖИНХЭНЭ АНГЛИ МАТЕРИАЛ АШИГЛА

Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа

СОНСООД ДАВТАХ БИШ, СОНСООД ХАРИУЛ

Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадаж байна шүү дээ.

ФИЛИППИНД ГАНЦААРЧИЛСАН БАГШААР НҮДҮҮЛ

Филиппин улсын хүн амын 90 гаруй хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академид ганцаарчилсан сургалтаар, хямд зардлаар, АЯЛАНГАА+АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

эх сурвалж: youngreader

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдохJessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,

Сайн үйлсийн аян: CIA сургуулийн оюутнууд сайхан сэтгэлээр нэгдэж хамтдаа ядуу хүүхдүүдэд тусладаг

CIA академи нь ганцхан англи хэл заахаас гадна, оюутнууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тэдний нэг нь VOLUNTEER буюу сайн үйлсийн аян юм. Сургуулийн оюутнууд сайхан сэтгэлээр нэгдэж сар бүр Филиппин улсын ядуу хүүхдүүдэд нэгэн өдрийн инээд хөөр, баяр баясгалан бэлэглэдэг.

АМРАЛТЫН ӨДРИЙН ӨГЛӨӨ 08.00 ЦАГТ СУРГУУЛЬ ДЭЭР ЦУГЛААД, ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ ХООЛ ХҮНСЭЭ БЭЛДЭЭД СОНГОСОН ГАЗАР ЛУУГАА ЯВЦГААДАГ.

Анх ямар газар очих гэж байгаа ямар ч төсөөлөлгүй байсан. Филиппинд ирээд анх удаа сайн үйлсийн аянд оролцож байгаа минь. Цаашдаа Монголдоо очоод олон бяцхан зүрхтнүүдэд туслахыг хүсэж байна

БИДНИЙ ОЧСОН ГАЗАР ЭНЭ ХАШААН ДОТОР. ЭНЭ ДОТОР МАШ ОЛОН ХҮҮХДҮҮД, ЯДУУ ХҮМҮҮС АМЬДАРДАГ.

ХҮҮХДҮҮД БИД НАРЫГ ИРЭХИЙГ МЭДЭЖ БАЙСАН БӨГӨӨД, ТЭД АЛЬ ХЭДИЙН ЦУГЛААД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙСАН

ЭНЭ ДЭЛХИЙН ХҮҮХЭД БҮХЭН ӨДӨР БҮР ИНЭЭЖ БАЙГААСАЙ

Филиппинд АЯЛАНГАА+АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Филиппин улсын ТОП-3 сургуулийн нэг CIA англи хэлний академид суралцахыг хүсвэл дараах хаягуудаар холбогдоорой.

Фэйсбүүк хуудас: CIA академи Филиппин англи хэл сурцгаая

Инстаграмм хуудас: https://www.instagram.com/cebuciamn/

Филиппинд байрлах Монгол төлөөлөгч: Jessica Mongolia

10000 сарнай гэрэлтэх 10K ROSES CAFE IN CEBU

Филиппин улсын ТОП 3 сургуулийн нэг CIA англи хэлний академид англи хэл сурангаа, ямар үзэсгэлэнтэй газруудаар аялж болох вэ?

Энэ удаа би 10000 сарнайтай газрыг сонсоод очиж үзэхээр явлаа.

Филиппин улсын Себүгийн Лапу Лапу хотод байрлах 10000 сарнай кафегаар та зочлоорой. Шөнө очвол илүү үзэсгэлэнтэй харагдах бөгөөд та далайн эрэг дээр байрлах ресторанд хооллонгоо, гэрэлтэх 10.000 сарнайн дунд зургаа авахуулах боломжтой.

Орох тасалбар 20 песо буюу 1000 төгрөг. Такси 1 талдаа 400 песо-20.000 төгрөг. Эсвэл эндэхийн Jeepny / манайхаар микро автобус юмуу даа/ суугаад хямд зардлаар очиж болно.

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

CIA академийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Филиппин дэх сургуулийн Монгол менежиртэй холбогдохыг хүсвэл CIA AКАДЕМИ дээр дарна уу.

Монгол дахь төв Оффис: Масс Академи ХХК 7007-8888, 9911-6555, 9910-4177, 1900-1950

Филиппинд ЯАГААД англи хэл сурах ёстой вэ

ФИЛИППИН УЛС НЬ ДЭЛХИЙН 3 ДАХЬ ТОМ АНГЛИАР ЯРЬДАГ ОРОН

Нийт 100 сая гаруй хүн амтай Филиппин улсын 90%-аас дээш хувь нь Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Сүүлийн жилүүдэд Ази тивд Англи хэл сурах хамгийн тохиромжтой улс болоод байна. Газарзүйн байршлын хувьд Азийн томоохон орнуудын дунд оршиж байдаг нь Япон, Солонгос, Хятад, Тайвань, Вьетнам, Араб, Монгол, Орос зэрэг улсуудаас олон тооны суралцагчдыг татах гол шалтгаануудын нэг болж байна.

ХАМГИЙН ХЯМД СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ

АНУ, Австрали Канад, Англи зэрэг улсуудад адил цагийн хичээл үзэхээс 2-3 дахин хямдаар сурах боломжтой. Филиппин улсыг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал хүн ам, соёл эдийн засгийн онцлогоосоо шалтгаалан Англи хэлний боловсролыг 2-3 дахин бага зардлаар сурах боломжтой.

ЦЭВЭР АМЕРИК АЯЛГА

Филиппин улс нь 50 гаруй жил АНУ -ийн колони байсан бөгөөд 1946 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ч Англи хэлийг эх хэлнээсээ илүү түгээмэл хэрэглэсэн хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй цэвэр Америк аялга нь хадгалагдан үлджээ.

Филиппин улс нь 50 гаруй жил АНУ -ийн колони байсан бөгөөд 1946 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ч Англи хэлийг эх хэлнээсээ илүү түгээмэл хэрэглэсэн хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй цэвэр Америк аялга нь хадгалагдан үлджээ.

1 БАГШ+1 СУРАГЧ, ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Филиппин улсад англи хэлний чадварлаг TESOL зэрэгтэй багш нартай бөгөөд 1 БАГШ+1 СУРАГЧ ГАНЦААРЧИЛСАН сургалт ордгоороо маш том давуу талтай. Ганцаарчилсан сургалт нь дүрэм, унших, бичих, ярих, сонсох гэсэн бүх төрлийн чадваруудыг зэрэг хөгжүүлнэ. Мөн Америк, Англи, Канад гадаад багштай учир таны сонсох, ярих чадвар илт сайжирна. Өдөрт дунджаар 8-10 цагийн хичээл орно.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ҮЗЭСГЭЛЭНТ ДАЛАЙН ЭРГЭЭР АЯЛАХ, ЗУГААЛАХ

Филиппин улс нь нийт 7,641 аралтай бөгөөд Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг, амралтын цогцолбор газруудтай. Тиймээс ч Филиппинд сурч байгаа оюутнууд нь хичээлийн бус цагаар далайн эрэг дээр амрах, үзэсгэлэнт газруудаар аялах, усан доогуур шумбах, аварга загастай хамт зургаа авахуулах гэх мэт маш олон сонирхолтой экстрем аялалд явах боломжтой.

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдох: Jessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,

Англи хэл сурахад тань туслах шилдэг гар утасны ҮНЭГҮЙ аппликэйшнүүд

1. Rosetta Stone

Хэрэв та англи хэлний хичээл онлайнаар хайлт хийж үзсэн бол та Rosetta Stone-ийн тухай сонссон байж магадгүй. Rosetta Stone нь хэлний сурах хамгийн алдартай арга юм. Ихэвчлэн англи хэлний аппликейшнийг англи хэлээр тайлбарладаг. Жишээ нь, хэрэв та франц хэл бол Англи хэлний дүрмийн францын тайлбар, англи үгсийн франц орчуулгыг харна уу?Гэхдээ Росета Чулуу үүнийг англиар англиар заахгүй. Rosetta Stone нь үгийн товчлол, урт өгүүлбэрийг бүтээхээс өмнө үндсэн үгсийг сурахад туслах дасгалуудтай. Жишээлбэл, та зураг дээр “эрэгтэй”, “эмэгтэй”, “парк” гэсэн англи үгсийг сурах боломжтой. Дараагийн алхам нь Rosetta Stone танд “Эрэгтэй, эмэгтэй хүн цэцэрлэгт хүрээлэн сууж байна” гэж заах болно. Та “сууж” гэдэг нь ямар утгатай болохыг мэдэхгүй байж болох ч та үүнийг таамаглаж магадгүй. Энэ аргыг ашигласнаар Rosetta Stone танд төрөлх хэлээ ашиглахгүйгээр олон шинэ англи үг, өгүүлбэрийг зааж өгдөг. Энэ бол маш гайхалтай арга юм.2.

2.Memrise

Memrise нь тоглоомоор дамжуулан сурахад тусалдаггүй. Үүний оронд энэ нь юу гэсэн үг болохыг санахад туслах бүтээлч, хөгжилтэй аргууд ашигладаг. Хэрвээ илүү хөгжилтэй бол сурахад амархан байх болно. Нэг сонирхолтой баримт бол хэрэглэгчид энэхүү application-г бүтээсэн бөгөөд таньтай адилхан Англи хэл сурч байгаа бусад хүмүүс хэрхэн үг цээжилдэгийг мэдэж авах боломжтой юм.Application дээр байгаа арван гурван хуудастай “Англи хэл дээрх хэвлэмэл үг” гэх мэт хялбар зүйлсээс эхлээд Чарльз Дикенсийн “Челсийн хоёр хот” гэх мэт дээд түвшиний хичээлүүд байдаг. Англи хэлний сургалтанд хамрагдсан ихэнх хүмүүс шинэ үг сурахыг хамгийн хэцүү зүйлсийн нэг гэдэг. Америк Англи хэл нь том хэмжээний үгсийн сантай. Memrise-ийн тусламжтайгаар сурч мэдсэн зүйлээ хянаж болно. Ингэснээр, хэрэв та ямар үг ямар утгатай болохыг, сурсан үгсээ мартвал та буцаад харах боломжтой.

3. Duolingo

Duolingo нь Франц, Португал, Орос, Итали, Голланд, Испани, олон хэлнээс Англи хэлийг заах болно. Duolingo-ийг өдөрт хорин минутын турш хэрэглэж англи хэлээр ярьж эхлэх, англи хэлээрх өгүүллийг уншиж, зарим англи хэлний үндсэн өгүүлбэрийг маш бага хугацаанд сонсох боломжтой. Энэ үнэхээр үр дүнтэй. Хичээл тус бүрт Duolingo нь сэдэвчилсэн сургалт, сургууль, шинжлэх ухаан, үг хэллэг гэх мэт сэдвээр хичээл байх болно. Хичээл бүрт хийх дасгалууд байдаг. Ингэснээр англи хэлний өгүүлбэрийг эх хэл рүүгээ хөрвүүлэх шаардлагатай болж магадгүй юм. Өдөрт арав хорин минутын турш англи хэлний энэ аппликейшн дээр та 3 сар орчим бүх хичээлийг дуусгах боломжтой. Гадаад хэл сурахын тулд өдөр бүр суралцах хэрэгтэй байдаг.

4.Awabe

Нийт 4000 гаруй үг хэллэг, үгсийн санг сурахад тусалдаг үнэгүй програм. Апп нь бүрэн интернетгүй орчинд ажиллана, англи хэлээ сайжруулахад туслах тооны өгөгдөл байдаг. Апп нь орчуулга, аудио болон видео хичээлүүд, хэл сурах тоглоомууд зэргийг санал болгодог. Мөн та өдөр бүр ярих, сонсох, цээжлэх чадварыг эзэмших болно. Унших нь англи хэлний чухал ур чадвар юм. Энэ програм нь англи хэлний унших чадварыг хялбаршуулахад туслах болно. Ярилцлагын дуу хоолой нь удаан байдаг. Давуу талууд :• Удаан дуу хоолойгоор англиар уншиж өгдөг.• Нийтлэг хэрэглэгддэг англи хэллэг & үгсийн сан• Өөрийн дуртай зүйлсийг хадгалах, удирдахад хялбар байдаг• Pretty UI, энгийн, хэрэглэхэд хялбар, олон хэлийг дэмждэг• Аудио их хэмжээний материалтай байдаг• Англи хэлээ давтахыг сануулдаг* Ашиглахад хялбар, ойлгоход хялбар, дадлага хийхэд хялбар!* Унших чадварыг хурдан дээшлүүлэхэд тусална.* Та интернетгүй /OFFLINE/ үед аудиог нь ашиглах боломжтой.

5. Learn English Daily

Энэхүү програм нь сонсох, ярих замаар англи хэл сурахад туслах энгийн аргыг хэрэглэдэг. Мөн унаган хэлээр ярьдаг мянга мянган үг, өгүүлбэрээс бүрдэнэ. Та дуудлагаа сайжруулж, эдгээр үгсийг сонсож мөн цээжилж болно. Мөн англи хэлээр өдөр бүр ярихыг танд сануулдаг.

6. LearnEnglish Grammar

Энэхүү аппликейшн нь Дэлхийн англи хэл заах хамгийн найдвартай, нэр хүндтэй байгууллагуудын нэг болох British Council –ээс гаргасан аппликшейн юм. Энэ бол англи хэлний дүрмээ сайжруулахад тань туслаж, дадлага хийх интерактив програм юм.Тус апп нь 12 янз бүрийн дүрмийн сэдвийг багтаасан бөгөөд 20 төрлийн хичээлтэй. Анхан шатнаас Гүнзгий шат хүртэлх хэдэн зуун асуулт асуусан байдаг. Та маш завгүй байсан ч өөртөө хэдхэн минут зарцуулаад англи хэлээ сайжруулах боломжтой.

7. Evernote

Энэ нь үнэндээ хэлний сургалтын програм биш харин сурахад тань туслах маш сайн хэрэгсэл юм. Evernote нь тэмдэглэл, файл, зураг, холбоос, дууны клип, бусад төрлийн зөөвөрлөгчид, агуулгыг хялбархан хадгалах боломжийг олгодог. Энэ нь ашигтай вэбсайт эсвэл сонирхолтой нийтлэлийг харах бүртээ үүнийг тэмдэглэж, үүнийг зөвхөн хэдхэн нөөцийн хавтсанд хадгалах боломжтой гэсэн үг юм.Та мөн тэмдэг, ишлэл, сонины гарчиг, ном, киноны нэрүүд, эсвэл англи хэл дээр бичигдсэн цэсний зүйлсийн зургыг аван хадгалаж болно.Шинэ үгээ сурч байхдаа өөрөө өөрийгөө эсвэл англиар ярьдаг хүний дуудлагыг бичиж аваад дараа нь ахин дахин сонсох боломжыг энэ аппликешин олгодог.

8.Hello English

HelloEnglish бол англи хэлний хувьд шинэ, шинэлэг боловсролын програм юм. Бүх өгүүлбэр, өгүүлбэрийг аудио хэлбэрээр үзүүлнэ. Сургалтын үр дүн нь гол төлөв ойлголт, харилцан ойлголцолоор дамжуулан суралцах чадварыг үндэслэж, дүрмийн болон үгсийн санааг онцгой аргаар сурахад үндэслэдэг. Бие даан суралцах боломжыг олгоно. Хэрэглэгчид хаана ч, хүссэн үедээ интернет холболт шаардагдахгүйгээр ашиглах боломжтой. Мөн англи хэл сурах хүслийг тань бадраах хэд хэдэн тоглоом байдаг бөгөөд та тэдгээрийг өөрийн чөлөөт цагаараа тоглох боломжтой. Үг, өгүүлбэр нь графикаар уншиж болохоос гадна агуулгын хувьд олон төрлийнх байдаг учир таны сонирхолыг татах нь гарцаагүй ээ. Мөн бусад програмаас нэг давуу тал нь та цээж бичиг хийх боломжтой ингэснээр та бичих хурд болон зөв бичих дадлыг өөртөө суулгаж чадах болно.

9. English Picture Vocabulary – Just Enough English

Англи хэлний тайлбар толь нь хамгийн их хэрэглэгддэг англи үгсийг сурахыг хүсдэг хүн бүрт зориулагдсан. Та зураг ашиглан шинэ үг сурч, дараа нь танд зориулсан тестийг хийж болно. Уран зураг, аудио дуудлага, дуудлагын бичлэг зэрэг 2000 гаруй үг агуулсан. Мөн сонгосон үгсийг байнга ашиглагддаг хэрэглээнд тулгуурласан. Нэмэлт үгсийг нээхэд нэмэлт багцуудыг худалдан авах шаардлагагүй бөгөөд үгс нь үндсэн 15 ангилал, 134 дэд ангилалд хуваагддаг мөн интернет холболт шаардлагагүй.

Филиппинд англи хэл сурцгаая

Филиппин улсын аялал жуулчлалын бүс Себү хотод байрлах CIA англи хэлний академид сурахыг урьж байна.

Facebook page: CIA академи Филиппинд англи хэл сурцгаая

Монгол төлөөлөгчтэй шууд холбогдох: Jessica Mongolia

МОНГОЛ ДАХЬ ОФФИС: Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177,

Филиппинд ирээд миний очсон эхний үзэсгэлэнтэй газар бол Little Amsterdam- Sirao Flower Garden

Та цэцгэнд дуртай юу? Тийм бол таны очих ёстой газруудын нэг Sirao Flower Garden мөн юм. Мянга мянган цэцэг алаглах энэ газар цаанаа л нэг амгалан, нам жим.

Хотын төвөөсөө 01 цагийн зайтай. Миний хувьд мотоцикл түрээслээд явсан. Филиппинд нэг гоё нь та монгол мөнгөөр 20.000 орчим төгрөгөөр мотоцикл түрээслээд хэдэн ч газраар аялж болдог. Олуулаа бол том Van түрээслээд явж болно. Такси харин буцаж ирэхэд зорчигч байхгүй гээд өндөр үнэ нэхдэг юм байна лээ.

Филиппин улсын Себү хотод байрлах үзэсгэлэнт Little Amsterdam- Sirao Garden-аар зочилсон зургуудаа орууллаа. Аа тийн орох тасалбар 100 песо буюу 5000 төгрөг.

Филиппинд АЯЛАНГАА+АНГЛИ ХЭЛ сурцгаая

CIA сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү

ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ

Филиппин улсын Себү хотод байрлах ТОП 3 сургуулийн нэг CIA англи хэлний академид англи хэл сурахыг урьж байна. Тус академид 7 хоног бүр олон улсын оюутнууд хэл сурахаар зорин ирж байна. Сургуулийн дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛ ДАХЬ ОФФИС 7007-8888, 9911-6555, 9910-4177 ХАЯГ: БГД БАРУУН 4 ЗАМ, ГРАНД ПЛАЗА 9 ДАВХАР 901 ТООТ.

Филиппинд англи хэл сурцгаая! CIA АКАДЕМИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

CIA академи нь Филиппин улсын аялал жуулчлалын бүс үзэсгэлэнт Себү хотод байрладаг. 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа англи хэлний тэргүүлэх сургуулиудын нэг юм. Мэргэжлийн чадварлаг багш нартай, суралцах ая тухтай орчныг бүрдүүлсэн.

SWIMMING POOL
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ СОНСОХ, УНШИХ, БИЧИХ, ЯРИХ ГЭСЭН БҮХ ЧАДВАРУУДААР АВНА

Даваа гараг бүр шинэ элсэлтээ авдаг бөгөөд ирсэн бүх оюутнуудаас англи хэлний түвшин тогтоох шалгалтыг авч, зөвхөн өөрт нь зориулсан хичээлийн тусгай хөтөлбөр боловсруулж өгнө.

СIA академид Япон, Солонгос, Хятад, Тайвань, Вьетнам, Араб, Монгол, Орос улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ нь та өөр орны олон найз нөхөдтэй болох, тэдний соёлоос суралцах боломжийг давхар олгоно.

CIA академи оюутнуудаа хөгжүүлэхийн тулд  7 хоног бүр Зумба бүжгийн сургалт, Дууны тэмцээн, Сайн дурын ажил, болон бусдадаа урам өгөх лекц зэрэг активити арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР: ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ, БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ, IELTS, TOEIC, ХҮҮХДИЙН ХӨТӨЛБӨР, ГЭР БҮЛИЙН ХӨТӨЛБӨР.

ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ: 1 БАГШ+1 СУРАГЧ,

ГРУПП СУРГАЛТ: ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДТАЙ ХАМТ ХИЧЭЭЛИЙГ МАШ СОНИРХОЛТОЙ АРГААР ЯВУУЛНА.

Гэрээсээ хол байгаа хүмүүсийн хувьд хоол маш чухал. Бид витаминлаг, тэжээллэг хоол хүнсээр хангадаг бөгөөд олон орны өөр өөр үндэстнүүдэд зориулсан маш олон, шинэ хоолны санаануудыг Menu-ндээ тусгаж өгсөн.

СУРГУУЛИЙН ХООЛНЫ РЕСТОРАН
СУРГУУЛИЙН DINNING HALL ТАНИЛЦУУЛГА ВИДЕО

CIA АКАДЕМИЙН МОНГОЛ ОЮУТНЫ НЭГ ӨДӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ

CIA академийн Монгол төлөөлөгчтэй шууд холбогдох

Design a site like this with WordPress.com
Get started